"ХӨХ Танхим"

March 24, 2010

Дөрөв дэх засаглалыг чухалчлан үзэхийн учир…

1990-ээд оноос эхэлсэн ардчилсан өөрчлөлтийн үр дүн нь хүний эрхийн төрлүүдээс улс төрийн эрхийг, нэн ялангуяа үг хэлэх эвлэлдэн нэгдэх, хэвлэн нийтлэх эрхийг баталгаажуулж өгсөн нь монголчууд бидний хувьд улс төрийн чөлөөт сонголт хийх таатай нөхцлийг бүрдүүлж өгсөн билээ.
Энэ нь нийгэм дэх баялгийг хуваарилах, дахин хуваарилах, улс төрийн шийдвэр гаргах олон хувилдбаруудаас сонгох, түүний талаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж “харьцангуйгаар” нээлттэй болсон гэсэн үг юм. Хэвлэл мэдээллийн чөлөөт байдал бол олон ургальч үзлийн талбар байдгаар ардчиллын нэгэн чухал тулгуур зарчим болдог. Энэ утгаараа нийгэм дэх баялгийн хуваарилалт, түүнийг зохицуулж буй төрийн багууллага, албан тушаалтны шийдвэрт тавих хяналтын системын үүргийг гүйцэтгэдэг. Хэвлэлийн эрх чөлөөний энэхүү шинжийг онцлон, төрийн засаглалын хэмжээнд чухалчилж үзэхийн тулд “Дөрөв дэх засаглал” гэдэг ойлголт хэдийнээс эхлэн бий болсныг эргэж харъя.
Парламентын танхимд сурвалжлагч нарыг суулгаж байх практик 17-р зууны үеэс тодруулбал, 1630-аад оны үеэс Англид үүссэн гэдэг. Английн улс төрч лорд Эдмунд Бёрк хуучин уламжлалт давхаргынхан болон шашин сүм хийдийнхэн, лордуудыг жирийн иргэдтэй эн зэрэгцүүлэн адилтгаж хэвлэл мэдээллийнхнийг “дөрөв дэх давхарга” гэсэн утгаар нэлэжээ. Хожмоо тэр нь fourth estate буюу дөрөв дэх засаглалынхан гэж хэвлэл мэдээллийнхнийг хэлдэг ухагдахуун болж хаа сайгүй түгжээ. Угтаа бол estate гэдэг нь европын түүхэнд засгийн эрх мэдлийг нийгмийн тодорхой хэсэг бүлэг хүмүүст хувь тэнцүү оноох гэсэн утгаар хэрэглэгдэж байсан аж.
Харин өнөөдөр дэлхий дахинаа парламентын танхимд сурвалжлагч, сэтгүүлч нар байнга сууж ажиллах нь хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд мэдээлж байх төдийгүй, энэ нь тухайн улс орны төрийн засаглалын ардчилсан шинжийг илэрхийлэх нэг үзүүлэлт болжээ. Гэвч зөвхөн парламентад сууж ажилладаг төдийхнөөр хэвлэл мэдээллийнхний үйл ажиллагааг засаглал гэж үзэх нь учир дутагдалтай. Тэд чуулганы хуралдаан хэлэлцүүлэгт оролцдоггүйгээр барахгүй үг хэлэх ч эрхгүй байдаг. Тэгвэл хэвлэл мэдээллийг “Дөрөв дэх засаглал” гэж чухалчилж үзэх ямар бодит шалтгаан байна вэ?
Шинжлэх ухааны судалгааны практикт аливаа ухагдахууныг егөөдөх болон шууд болон шууд бус утгаар хэрэглэх нь олонтаа тохиолддог. Тухайлбал, Адам Смитын үл үзэгдэгч гарын онол гэх мэт. Үүнтэй ижилээр Дөрөв дэх засаглал гэдэг нэр томъёоны хувьд егөө утгатай нэршил. Гэхдээ нэр хүн, баялаг, эрх мэдэл гэсэн засаглалын ресурсуудыг бүтээж, ашиглаж санаа зоригийн хүч болж чадаж байна уу гэдэг шалгуураар авч үзвэл мэдээж засаглалын шинжийг агуулдаг.
Өнөөдөр дэлхийн бөмбөрцөг дээр 40 мянга орчим радио телевизийн станц, 1,4 тэрбум радио хүлээн авагч, 600 сая гаруй телевиз байгаа бөгөөд 10000 гаруй сонин нэг удаа 500 сая орчим хэвлэгдэж тэдгээрт 3 сая материал нийтлэгдэж, мөн хоногт 2000 орчим ном хэвлэгдэн гарч олны хүртээл болж байна. Мэдээлэл дэлхийн үйлдвэрлэлийн потенцийлаас 2 дахин илүү хурдтайгаар өсч тархаж байна. Энэ баримт нь аливаа юмс үзэгдлийг хүлээн зөвшөөрөгдсөн байдлаар нь туйлчилж үзэж болохын нэг жишээ юм. Мөн хэвлэл мэдээллийг засаглал гэж үзэж болон тоон үзүүлэлт байж болох юм. Гэвч энэхүү 2 үзүүлэлт нь хэвлэл мэдээллийг шууд утгаар нь дөрөв дэх засаглал гэж баталсан оролдлого биш.
Төрийн засаглалын мөн чанар нь хууль эрхийн хүрээнд заавал биелүүлэх шийдвэр гаргах, түүнийг хэрэгжүүлээгүй буюу биелүүлээгүй тохиолдолд албадлага хэрэглэх боломжоор хангагдсан байдагт оршино. Гэтэл хэвлэл мэдээллийнхэнд ийм боломж үгүй билээ. Харин заавал биелүүлэх шийдвэр гаргадаг төрөөс илүүтэйгээр хэвлэл мэдээлэл нь олон нийийн санаа бодолд нөлөөлж чаддаг учраас хяналтын үүргийг гүйцэтгэдэг юм. Энэхүү хяналтын үр нөлөө төрийг засаглалыг хэрэгжүүлэгч субьектын хувьд сөрөг үр дагавар авчирч байсан тохиолдол сэтгүүл зүйн практикт гарч байсан удаатай. / Уотергейтийн хэрэг /
Харамсалтай нь манай оронд ийм хяналтын үр нөлөөг хүлээж авах нийгмийн сэтгэл орчин бүрдээгүй байна. Хэдийгээр иргэний улс төрийн эрх нь Үндсэн хуулийн түвшинд баталгаажсан ч түүнийг хэрэгжүүлэгч салбар хуулинд нь логикийн алдаатай заалт орсон нь /Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль/ ардчилал түүний үнэт зүйлс болох хэвлэлийн эрх чөлөөг үгүйсгэгч улс төрийн хүчнүүдийн хувьд аманд нь орсон шар тос болсон гэлтэй. Үүн дээр нэмээд эрх зүйн таагүй орчинд ойлголтын зөрүүтэй байдлаас болж сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нийгэмд гарсан дуулийн шуугианы шүүгчийн үүрэг гүйцэтгэж байгаа нь байдлыг улам хурцатгаж байгаа нь олон түмнийг улам төөрөгдүүлэхэд нөлөөлж байна.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон түүний чөлөөт статус нь нийгэм дэх хяналтын үүргээ гүйцэтгэж чадах эсэх, хэрвээ гүйцэтгэж чадвал олон нийтийн мэдээлэл авах боломж, иргэний боловсролын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх болно. Эс бөгөөс Цэнддоогийн хэлснээр “Сонин дээр шүүмжлүүлсэн чам шиг юмыг алчихад цаад сэтгүүлч нь шоронд орно уу гэхээс би орно гэж үү” хэмээх егөөдөл биелэлээ олох нь дамжиггүй. Бүх хүнд ташуур хэрэгтэй, ганцхан түүнд хазаар хэрэгтэй гэдэг үгийг өөрийгөө ухаантай гэж боддог улс төрчдөд хаяглан хэлье.
2003 онд Дундговь аймгийн Хадаг сонинд нийтлэгдсэн.

Leave a Comment »

No comments yet.

RSS feed for comments on this post. TrackBack URI

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

%d bloggers like this: