"ХӨХ Танхим"

March 25, 2010

МИНИЙ ҮЕИЙН ХӨВГҮҮД БУЮУ АГУУ ИХ ГҮН УХААНТНУУД

Filed under: сонирхоод үзээрэй — batjargaln @ 1:48 PM

Х.Пүрэвтогтох
Амгалан энхийн агаарт алдхан биеээ санагалзагч
Ашид номхон далайгаас дусал ус руу тэмүүлэгч
Аль алийг нь атгавч ахиад нэгийг мөрөөдөгч
Атхаг сэтгэлийн үзүүрт исгэрэн исгэрэн хийсэгч
Өөрийн үзэл байвал бусдынх хамаагүй ээ гэх шиг
Өнөөдөр жаргалтай аваас зовлон хамаагүй ээ гэх шиг
Өөрт нь таатай аваас бусад нь хамаагүй ээ гэх шиг
Өчүүхэн дорд сэтгэлтэн ходоодны мухраар амьдарна
Алдар нэрийн төдийд нөхдөө олохыг хүсэгч
Аяа би чинь бас суутан хэмээн донгодогч
Алаг эрээн хорвоо адилгүй хэмээн мушилзагч
Ай хөөрхий чамайг өрөвдөхийн эрхээр бүжүүлнэ
Эрээн мяраан будгаар хацраа оодох адил
Эрдэнийн дээд үгсээр жүжиг төдий хувцаслана
Ухан ойлгосон царайгаар номлон номлон чалчивч
Усан бор нүд нь мэдэхгүй хэмээн цэхэлзэнэ
Өчүүхэн төдий магтвал луу мэт хүрхэрнэ
Өөгий нь олоод асуучихвал үнэг мэт шарвалзана
Чимээгүй суун тэвчвэл барс мэт архирна
Чихний чийрийг гаргавал тоосонгүй хэмээн гонсойно
Бусдын мууг уудлавал гал мэт дэрвэлзэнэ
Өөрийнх нь мууг хэлчихвэл үнс мэт хувхайна
Бардам сэтгэлийг нь дарвал сүнс нь зайлах шахна
Бага багаар дасгавал минийх хэмээн сагсайна
Ихийг хүсэх атлаа багыг хийхийг бодно
Ихсийг хүндлэх атлаа доодсыг үл өргөнө
Номыг хураах атлаа нэгийг ч үл үзнэ
Нойрмог энэ амьдралд зүүдэн төдий хөвнө
Эмс охин гэвэл дахин төрөх шахна
Эд хөрөнгө гэвэл нутгаа худалдах дөхнө
Найр хурим гэвэл насны цэнгэл шиг санана
Номын мөр гэвэл чөтгөрийн дайтайд бодно
Багшдаа сүсэглэн мөргөвч одсон даруйд нь мартана
Би чи-дээ тулвал ноход мэт уралцана
Бодолдоо хөвөн суунаглавч үйлийн эрхээр бултана
Буяныг амаараа үйлдээд нүглийг биеэрээ дагуулна
Цөвүүн цагийн үзэгдэл нүднээ даанч содон
Цээжний мухарт бантаад өөрийн булайг илчлэв үү
Шүлгийн яруу хэмнэлийг болхи үгсээр гутаасаар
Шившигт муу цагийг хөөргөн байж дуудав уу
Ээ халаг, бидний буцлан буй энэ тогоо
Ихэмсэг атлаа тэнэгхэн хөвгүүдээр дүүрчихэв үү
Огторгуйд од болон гэрэлтэх өвгөдийн сүнсийг
Олхиогүй бид ийн гэрэлтэх эрхтэй гэж үү
Ээ халаг, хүнээ гээсэн энэ хорвоод
Хожмын хожим ч үйл нь үл гүйцэлдэнэ
Ховорхон гэвчиг дахин төрөхгүй заяа төөргөөр
Хүслийг хангагч гүн ухаантан төрөхгүй гэж үү
Ай өвгөдийн их сүнс минь ээ!
Үр ачид минь
Тааллыг өгүүлэгч
Номлолыг зохиогч
Үлэмжийн үзэсгэлэнт
Гүн ухаантан хайрла!

1993.01.28

3 Comments »

  1. Ардчилалыг анархизм, Өрсөлдөөнийг луйвар болгосны л үр дагавар байх даа … Нийгмийн байгууллын үзэл баримтлалд л залруулга хийх шаардлагатай байх даа. Үүнийг хэн, хэзээ хийх бол ???

    Comment by Т.Минжүүр — September 17, 2011 @ 2:16 PM

  2. WoW!! GaiHaLtaI

    Comment by warda — May 19, 2010 @ 10:56 PM

  3. ok batjaa. bicheed baigaarai. humuusiin oroh durtai sain blog bolohiig eruue

    Comment by norvik — March 26, 2010 @ 12:03 PM


RSS feed for comments on this post. TrackBack URI

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

%d bloggers like this: