"ХӨХ Танхим"

April 6, 2010

Жагсаал, Батцогт, Үндсэн хууль…

Filed under: бичсэн Батжаргал — batjargaln @ 8:02 PM

2008 оны 7 сарын 1-нээс хойш болсон хамгийн анхны бөгөөд том жагсаал. Гэхдээ жагсаал болох тусам оролцогчид нь цөөрсөөр. Хэрвээ Монголчууд сая таван зуун мянган төгрөгний төлөө сонгуульд саналаа өгсөн юм бол тэрийг нь нэхээд аваад өгье гэж байхад яагаад ирээгүй юм бэ гэдэг нэг асуудал. Хэрвээ хэн нэгэн иргэн жагсаалаар далимдуулаад дотроо хадгалж байсан цээжний гомдлоо нэг сайн хэлж авъя гэсэн бол ийм олон телевизүүд, ийм олон цагийн шууд эфир байхад ирэх нь яасан юм. Хэрвээ лам нар ном уншаад л бүх зүйл сайхан болдог байсан бол ном унших эрхээ аваад 20 жил боллоо, тэгээд сайхан байгаа нь хаана байна гэдэг бас нэг асуудал. Аль нэг улс төрийн намын захиалгаар жагсаж байгаа бол хөгийн л байна, гэхдээ ингээгүй байх. Яагаад гэвэл сонгуулийн сурталчилгаанд зарцуулах мөнгө байхгүй ядуу намууд ийм сайхан хэвлэлийн сурталчилгааны боломж гарч байхад нэг муу Иргэний хөдөлгөөнд боломжоо тавьж өгөөд л нуугдаж байна гэдэг тэнэг хэрэг. Тэгээд энэ жагсаалын ач холбогдол нь юундаа байна вэ?
Эдийн засагт учрах хор хөнөөлийг нь эс тооцвол дүлий төрийн чихийг онгойтол доргиолоо. Монголын төр жагсаалын дүйвээнээр, чуулганы нээлт дөхөхөөр амласан мөнгөө өгөх шийдвэрээ яаруу сандруу ч гэсэн гаргалаа. Энэ бол амжилт, ганцхан мөнгөний амлалтыг нь нэхэж жагссан бол одоо зорилгодоо хүрсэн юм чинь тарах хэрэгтэй. Гэхдээ энэ тэдний асуудал. Юу аймшигтай байна вэ гэхээр, Монголчууд Ардчиллынхаа 20 жилийн ойгоор жагсах эрхээ төрийнхөнд, хүчнийхэнд алдчихжээ. Үзэл бодлоо илэрхийлэх эрхээ тавиад туучихсан байна. 7 сарын 1-н шиг үймээн самуун гаргуулахгүй нэрийдлээр Тагнуулынхны зөвлөгөөгөөр, цагдаагийнхны бүслэлтэн дор болж байгаа жагсаалд хэн ирэх юм бэ? Хадаг зүүсэн лам нартай байхад буу шагайхгүй биз гэж бодож байгаа бол их эндүүрч байна. Харин ч лам нарыг их буудсан төр шүү дээ. Зөв зүйтэй, жагсах хэрэгтэй, нэхэх хэрэгтэй гэж байгаа, жагсаалыг гэрээсээ дэмжигчид нь хавьгүй олон байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Өнөөдөр ямар нэг жагсаал хийхэд заавал 90 оны партизан юмуу, эсвэл “улс төрийн од” байх албагүй юм. Эсвэл уран цэцэн ярьдаг, хөөрхөн сайхан царай зүстэй ч байх албагүй. Энийг чинь Батзандан, Магнай мэт нь өмчилчихсөн ч юм биш. Тавьж байгаа шаардлагаа зөв гэж бодсон, хүн алахаар заналхийлээгүй л бол хэн ч жагсаж болно. Үүнийг ойлгуулснаараа энэ жагсаал монголын улс төрд чухал бөгөөд нэгэн шинэ өнгө, хөг нэмж байна.
Энэ жагсаалд хэн хамгийн их дургүйцэж байна вэ гэдэг нь бас нэг асуудал. Мэдээж мөнгө амласан тэнэг намууд. Ичсэн хүн хүн ална гэдэг шиг л Үндсэн хууль, Сонгуулийн хууль яриад унах юм. Жагсаал хийгээд юу ч өөрчлөгдөхгүй нь мэдээж шүү дээ, үнэхээр л жагсаал хийгээд төрийнхөө эрхийг өгч авалцаад болчдог бол Сонгууль хийж яахын, жагсаад л хэн олон хүн дагуулж ирсэн нь Засгаа байгуулаад л явна биз дээ. Өөрсдийнх нь булхай но-г гаргаад ирэхээр л бүгд л ухаантай царайлж гэнэ. Улсын Ерөнхийлөгч нь хүртэл баалаад унах юм. Жагсаал гэнэ үү, Хувьсгал гэнэ үү, хувьсал гэнэ үү ер нь юу ч гэж нэрлэсэн яадаг юм. Энэ чинь иргэний улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх нэг л хэлбэр шүү дээ, юундаа айгаад байгаа юм, Их хурлын дарга нь хүртэл тэр шаардлагыг нь авчихгүй зугтаагаад л, алиа байгаа биз дээ. Жагсаал хийгчид чинь улс төрийн шаардлага л тавина шүү дээ, Арго англи хэл суръя гээд жагсахгүй нь мэдээж. Улс төрийн намын захиалгаар байна уу, компаний захиалгаар байна уу, ямар ч л байсан жагсах нь зөв. Харин жагслаа гээд тогтолцоо өөрчлөгдөх нь юу л бол. 7 сарын 1-нээр далимдуулаад иргэдийнхээ жагсах эрхийг хязгаарлаж байгаа төрийг яалтай.
Уг нь иргэний хөдөлгөөнүүд дээр парламентын гадна байгаа, суудалгүй намууд хүч хавсарсан бол илүү үр дүнд хүрэх байлаа. Тэд парламент дахь намуудтай Дээд Шүүхэд бүртгэлтэй улс төрийн намын ёсоор, ижил түвшинд харилцах хуулийн ч ёс суртахууны ч эрхтэй. Иргэний хөдөлгөөн гэхээр ийм том асуудалд үнэхээр жулдаад байна. Яагаад гэвэл тэднийг Иргэний хөдөлгөөн болохоор нь тоохгүй байна. Гэтэл яав, сонгууль болохоор л гарч ирдэг нөгөө жижиг намууд нь хаачсан юм бэ? Зүгээр л нэр дэвшигчдийн “хоорт” зогсоод байж болохгүй шүү дээ. Жижиг намууд хүч хавсарсан бол улам үр дүнтэй болох байлаа. Ингээгүй болохоор жагсаал жаахан хийрхээд, Батцогт нь хувьсгалын индрээс үг хэлж буй Сүх жанжны ядмаг хувилбар болж харагдаад, Үндсэн хууль, төрийн тогтолцооны өөрчлөлт ярьж “гишүүн ах” нарын дургүйг хүргээд баалуулаад байна. Улс төрийн эрхээ эдэлж байгаа ядуу ард түмний төлөөллийг килограмм гурилын үнэ мэдэхгүй улс төрийн намуудаас, их хурлын гишүүдээс, тэдний гар хөл болсон хэвлэлийнхнээс бүгдээрээ өмөөрье!
2010.04.06

Leave a Comment »

No comments yet.

RSS feed for comments on this post. TrackBack URI

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

%d bloggers like this: