"ХӨХ Танхим"

April 16, 2010

Шилдгийн шилдэг “бухимдал”…

Filed under: бичсэн Батжаргал — batjargaln @ 10:47 AM

Нэг үеэ бодвол нийгэм урагшлан хөгжиж байна. Мэдээллийн гэгдэх энэ зуунд “цаг хугацаа хамгийн үнэтэй зүйл” гэвэл та маргахгүй биз. Бизнесийн байгууллагуудын ажлын цар хүрээ, хэрэглэгчиддээ хүрч үйлчлэх эрмэлзэл, маркетингийн бодлого ч энэ хандлагад татагдан орж байна. Шуурхай, хялбар, хамгийн үр ашигтай бүхнийг л санал болгох болж. Гэхдээ ноён зантай, ямаан омогтой монголчууд бид үйлчилгээ гэдэг юманд хэзээ ч суралцахгүй нь бололтой. Өнөөдөр манай улсад маркетингийн судалгаанд бодитой ач холбогдол өгдөг, тодорхой төлөвлөгөөтэй, түүндээ хөрөнгө төсөвлөдөг, энэ хөрөнгө нь жил ирэх тусам өсөн нэмэгдэж байгаа хэд хэдэн салбар байна. Тухайлбал, уул уурхай, мэдээлэл харилцаа холбоо, банк санхүү, барилга бүтээн байгуулалт. Эдгээр салбаруудад хамаарах 2 байгууллага сүүлийн хэд хоног хамаг нервийг минь барж, нэлээдгүй эд эсийг минь үхүүлсэн учраас өөрт тохиолдсон явдлаар жишээ татан зад шүүмжлье гэж бодлоо. Авах гээхийн ухаанаар хандаад ажил хэрэг болговол тэр л биз. Бизнесийн нэр хүнд унагалаа гэж гоншигновол ёстой ч нэг яршиг байна аа харин.
1. Голомт банк
Энэ банкаар үйлчлүүлээд 3 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Нэг их том мөнгө байршуулдаггүй жирийн л нэг үйлчлүүлэгч. Байгууллага маань эдний харилцагч, бүх ажилтнууд ч картын данстай. Цалин мөнгөө картаар авна. Бэлэн мөнгө ихээр биедээ авч явах эрсдэлээс сэргийлсэн сайхан үйлчилгээ. Нэг өдөр картнаасаа мөнгө авах гэсэн чинь болдоггүй. Хэчнээн оролдоод миний мөнгийг нөгөө АТМ нь өгдөггүй ээ. Картыг маань гаргаж шидээд. Тэгээд ойроор нь Ачлал дэлгүүрийн дэргэдэх салбар дээр очлоо. Тэнд миний картыг шалгаж үзээд “Хугацаа нь дууссан байна” гэсэн онош тавив. Солиулъя гэсэн чинь ялтас дууссан учир “Дараа ир” гэлээ. Энэ хооронд таксины мөнгөө хэмнэж гүрийв. Жижиг сажиг бэлэн мөнгөний зарлагаа ч хямгадлаа. Картан дээр байдаг хугацаагаа анзаарч байхгүй яав гэж өөрийгөө зэмлэлээ.
Бидний Монголчуудад байдаг хамгийн нийтлэг дутагдал бол тодорхойгүй байдал. “Дараа ирээрэй”. Яг хэзээ гэсэн үг юм бүү мэд. Бүх үйл ажиллагаа нь нарийн төлөвлөгөөтэй банкны хувьд бол их бүдүүлэг явдал юм. 3, 5 хоногийн дараа ирээрэй гэж болохсон. Ингээд ажлынхаа зав чөлөөг тааруулаад 3 хоногийн дараа очлоо. Картыг минь шалгаж үзээд, байгууллагын нэр асууснаа … “Та манай харилцагч биш байна, өөрийн харилцах ёстой 4 замд байдаг салбараараа үйлчлүүл” гэж лүндэгнэв. Уур хүрлээ. Хэд хоног мөнгөгүй байсныг хэлэх үү, … Та нар тэгээд урьд нь ирэхэд хэлэхгүй яасан юм? .. гэчхээд бас л мөнгөө авч чадсангүй гарав. “Үйлчлүүлэгч Хаан” гэдэг чинь ёстой ч нэг худал юм байна гэж бодлоо. Тэгээд зав гарч өгөхгүй байсаар байгаад дараа 7 хоногийн Пүрэв гаригт 4 зам дахь салбар дээр ирэв. Энэ хооронд хүнээс мөнгө зээлээд ойр зуураа зохицуулсныг хэлэх үү. Бичиг баримт, картыг минь үзчихээд өөдөөс ч харсангүй “Мөнгөө тушаагаад ирэх 1 дэхээс картаа ав” гэж байна. Хэллээ, би та нараас мөнгө гуйгаагүй, өөрийнхөө мөнгийг авах гэж байна, дансанд мөнгө байгаа юм чинь иргэнийхээ бичиг баримтаа үзүүлээд хэрэглээнийхээ ч болсон мөнгийг авъя гэлээ. Тэгсэн чинь харин “Бид нар мэдэхгүй, Центрпойнтод байдаг Картын төв рүү очиж учраа ол” гэнэ ээ. Зүгээр л нэг картны хугацаа дууссаны төлөө 2 долоо хоног намайг чирэгдүүлээд, бухимдуулаад, сүүлдээ мөнгийг минь өгдөггүй.
Аргаа ядаад Картын төв рүү нь очлоо. Таны мөнгийг өгөх боломжгүй гэж байна. Ийм л шилдэг банктай улс юм байна, манайх чинь. Хэрүүл уруул хийж байж, тэндээс 4 зам дахь салбар руу утсаар яриуллаа. 2 цагийн дараа арай гэж хэдэн төгрөг аваад, картаа ирэх 7 хоногийн даваа гаригт авахаар болов. Эхлээд өөрийнхөө анзааргагүйг гайхаж, өөрийгөө буруутгаж байсан хүн чинь сүүлдээ банкны үйлчилгээний талаар бодож эхэлдэг юм байна. Надаас уучлал гуйсан ч үгүй, тайлбар хэлсэн ч үгүй. Энэ муу ер нь юу юм гэсэн байдлаар хандаад өнгөрсөн юм. Хамгийн эхний дүгнэлт бол ГОЛОМТ ШИЛДЭГ БАНК БИШ. Одоо хүн бүхний үйлчлүүлдэг АТМ-ыг 2 жил тутамд шинэчлээд байхгүй нь ойлгомжтой. Гэтэл түүний ялтсан карт зөвхөн 2 жилийн л хугацаатай байдаг гэнэ. Яагаад? гэсэн асуултад минь нүүрнийхээ хувирлаар “БИТГИЙ ХУЦ, ЧАМД ХАМААГҮЙ” гэсэн хариу өгөв. Тиймээс банкны картаар төлбөр тооцоо хийдэг хүмүүст сэрэмжлүүлж байна. Энэ нийтлэлийг уншиж байхдаа картынхаа хугацааг нэг харчихаарай. Шилдэг банк гэж өөрийгөө рекламддаг Голомт банк таны мөнгийг өгөхгүй 14 хононо шүү. Яагаад харилцагч үйлчлүүлэгчдээ картын хугацаа нь дуусах гэж байгааг 7 хоногийн өмнө ч болтугай сануулж болдоггүй юм. Мессеж явуулахад л болоо шүү дээ, ингэж байж л жинхэнэ үйлчилгээ болно байх. Банк бол хүний мөнгийг хадгалж, өсгөж буцааж өгч байдаг, эсвэл хүнд зээл өгч тусалж дэмжиж хамтарч ажилладаг, итгэлцэл дээр суурилсан хамгийн эмзэг гэж болохоор бизнесийн салбар. Банкны харилцах данс бол тухайн хүний хувьд гар утасны дугаар шиг, эсвэл ID шиг чухал болсон зүйл. Маркетингийн бүхэл бүтэн албатай, бодвол ажилтнууд нь маркетингийн хамгийн сүүлийн үеийн онол ярьж цэцэрхдэг байх. Маркетинг 2.0 гэж сонсоо л байлгүй. Санхүүгийн супермаркет-Голомт банкныхан нэг юм бодох байлгүй дээ.
2. СитиНет
Хэдийгээр интернэтийн үйлчилгээ үзүүлдэг өчнөөн олон компани байхад би СитиНетийг л сонгосон. Үүнийхээ шанг муугүй хүртэж байгаа шүү, нервээ бараад. Эхлээд хэвлэмэл дараа нь дуут, сүүлдээ дуу дүрстэй хэлбэрээр хүмүүс мэдээлэл солилцдог байсан бол одоо энэ бүгдийг багтаасан интернэт гэх агуу боломжийг хүн төрөлхтөн өөртөө бий болгожээ. Үүнийг гэртээ суугаад ашиглах боломжийг санал болгоод, гуйгаад гувшаад, хаалга үүд тогшоод амраахгүй болохоор нь хэн хэнд нь хэрэгцээ байна гэж бодоод интернэт тавиулав аа СитиНетээр. Яахав, алдаг оног ажиллаад жил орчим болж байна. Энэ хооронд суурь хураамж, үйлчилгээний төлбөр, төлбөрөө тушаах гэж очсон таксины мөнгөтэйгээ 300 гаруй мянгын орлого хийжээ, СитиНетэд. Алдарт СитиБанк гэдэг нэрийг хуулбарлаж СитиНет гэж өөрсдийгөө нэрлэсэн болохоор The Citi Never Sleeps – CitiBank гэдэг уриаг бас мэдэж л байгаа байлгүй. Интернэтийн хэрэглээ 24 цагаар тогтохгүй ихсэж байгаа өнөө үед интернэт тасалдах нь ямар их бухимдал үүсгэдэг гэж санана.
Эхлээд бас өөрийгөө зэмлэж үзсэн. Нетэд холбогдох гэсэн чинь болдгүй ээ, янз бүрийн алдаа өгөөд. СитиНетээс өгсөн гарын авлагыг гаргаж үзлээ. Зааврын дагуу оролдлоо, бас л болдгүй. СитиНет рүү утасдлаа. Өөдөөс “та паспортоо буруу хийсэн байх” гэж “бөөллөө”. 10 гаран сар хэрэглэхдээ өдөр болгон ашигладаг паспортоо юу гэж буруу хийх вэ дэ? Би л болсон хойно төлбөрөө тушаагаагүй байлгүй гэж бодоод СитиНет орлоо. Тушаачихаж. Гэрийн хаягаа хэлэнгүүт өөдөөс утасны дугаар нэрийг минь хэлж байна. Мөнгөө төлж үйлчилгээг нь худалдаж авчхаад өөрөө хэрэглэж, ашиглаж чадахгүй байгаа байх гэж бодоод өөрийгөө л буруутгаад буцлаа. Гэтэл үгүй юмаа. Ийм тохиолдолд хэрэглэгч ганцхан л үүрэгтэй байдаг юм, тэр нь хугацаандаа үйлчлүүлснийхээ төлбөрөө төлөх. Тэр үүргээ биелүүлчихээд үйлчилгээгээ авч чадахгүй хий дэмий л бухимдаад байдаг. Ажилтнуудынх нь монгол хэлний үгийн санд “Баярлалаа, Уучлаарай” гэдэг 2 үг байхгүй хэдий ч Голомт банкийг бодвол СитиНетэд нэг сайн чанар байна аа. Тэр нь интернэт тасалдсан хоногоор хугацааг нь нэмж сунгаж өгдөг явдал. Үүнд нь бага ч гэсэн тайвшрах гэж хичээе дээ.
Мэдээлэл технологийн эрин зуунд амьдарч буй эсгий туургатны нийслэлд минь түм түжигнэж, бум бужигнан хөгжсөөр байна. Хотын утаа, дуу чимээ, хүнсний чанар, “хулхины улс төрчид” гээд өөрийн эрхгүй бухимдах шалтгаан үй түмээрээ. Харин шилдгийн шилдэг гэж өөрийгөө сурталчилдаг газруудаас мөнгөө төлж авч буй үйлчилгээндээ бухимдалгүй амьдрах юмсан.
2010.04.16

2 Comments »

  1. Sain bna yy?

    Uuriin tani bichsen niitleliig umnu n unshij bsan unuudur buyu 2010 onii 11-r sariin 1-nii udur dahiad unshlaa.

    Citinet company-ii tuhai bichsen bna. Minii bie ene company-d ajilladag. Tiimees tuhain ued, 6-7 sariin umnu yamar asuudal tanid tulgarsang sain medehgui ym. Bichsen zuilees tani uzvel: Error 691 esvel uuntei tustei aldaa garsan bna. (Hereglegchiin username password-iig buruu oruulsan)

    Medeej olon olon internetiin uilchilgee uzuulegch company bna, dor buree l sul bolood davuu taltai. Humuus solongosiin hurungu oruulalttai geed er n ih l uurlaj bdag, unen heregtei 100 orchim mongol zaluuchuudiig ajluulaad tedgeer humuusiin tsaana bgaa 300-400 orchim Mongol ulsiin irgeniig bolomjiin tsalin, ajliin nuhtsul bolon busad zuilseer 3+ iluu jil hangaj bna. Mun tatvar uur yy bdag ym teriigee huuli jurmiin daguu tuluud l yavj bdag.

    Uilchilgeenii tal deer dutagtaltai zuil olon bgaa, minii medehiin Ulaanbaatar hot dahi olon hereglegchtei ISP company-ii neg n tuuniihee hereer tulgardag asuudal zunduu bdag. Gehdee asuudal tulgarlaa geed hereglegchiin uurgee bieluuleed uilchilgeenii tulburuu tulsun hereglegchiin uilchilgeeg olon honogoor saatuulah yosgui. Gants neg asuudliin tuhai duridval: COX gej hend ch zahiragddagui baiguullaga bna, darga n 9911, 9909 buhii daraa tulburt dugaar barichehsan, durtai uedee deever deer gargana, durgui uedee gargahgui, deever deer garch bgaa n ch bas uchirtai, unuu l 60,70,80-d onii oron suutsnii barilgad internetiin shugam geh zuil baih bish. Hooloi shugam hiie buun mungu nehne, zarim neg orshin suugchid n oilgohgui huuj tuuna. Deer n nemeed tuuhii ediin hulgaichid, ursuldugch company-ii horlon suitgegch ninja nar geh met zuil bol udur tutam tohioldono. Za tegeed tonog tuhuurumjuu hulgaid aldaad tsagdaa sergiileh bolohoor urgudul ugsunuusuu iluu ih ajiltai bolno. Baitsaalt ugnu, 2-3 udaa ochno, suuldee zalhana. Ezen n yamar oldoh bish, tsagdaagiin baiguullaga ch bas tooj avch heleltseh n hovor, neg iimerhuu dur zurag sar bur garna daa.

    Zarimdaa orshin suugchidad n helj baij davarsan danazlsan COX-iin darga/bosstoi uulzaj asuudliig shiiduuleh ue ch garna. Hereglegch haan geed bdag bur tolgoi deer garaad suuchehsan haan met sanagddag. Interneteer poker togloj bgaad 800.00USD aldlaa tul gej ireh n ch bgaa, geh met zuil bol engiin l uzegdel.

    Citinet company-ii uilchilgeenees uuden internetee hereglej chadaagui udur honogiig sungaad l ugdug. Gehdee ter ungursun tsag hugatsaand amjuulj chadaagui ajil, tsag zaviig nuhuj chadahgui n haramsaltai ym.

    Hundetgesen,
    Citinet-iin ajiltan.

    Comment by bibo — November 1, 2010 @ 11:28 PM

  2. tengerleg zayatai mongol bolohoor tegdeg yum blgui dee.hehehe. ta bichleguudee delgerengui ch yumuu tsaash ni gj oruuldag bolgowol zugeer yumaa

    Comment by Giiraa — April 27, 2010 @ 8:23 PM


RSS feed for comments on this post. TrackBack URI

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

%d bloggers like this: