"ХӨХ Танхим"

January 7, 2011

Шинэ оны мэнд хүргэе!

Filed under: ТАВТАЙ МОРИЛ ! — batjargaln @ 5:31 AM

Миний блогийг уншдаг цөөн хэдэн анд, цөөнгүй хэдэн зочин-танилууддаа айлчлан ирж буй шинэ жилийн мэнд хүргэж, ажил амьдрал, хүсэл мөрөөдөлд нь улам их амжилт хүсэн ерөөе!

Анх энэ блогийг нээснээс хойш зөвхөн маргамаар санагдсан сэдвээрээ хүмүүстэй санал бодлоо хуваалцах, эсвэл зөвхөн сонинд нийтлүүлсэн нийтлэлээ интернэтэд хадгалах гэж бичдэг байлаа. Бичлэг маань жаахан нүсэр, заримдаа юм бичих гэж багавтар судалгаа хийдэг, оюутны “рефератархуу” юм болоод байсныг мэдээд л явсан юм. Ийм зүйлийг унших гэж хүн нэлээд их цаг зарцуулдаг байсныг төсөөлж байна, залхаасан бол өршөөнө биз…🙂

Өнөөдөр энэ бодлоо өөрчиллөө. Одоо энэ блог бол миний бичсэн зүйлээ хадгалдаг “интернэт дэх агуулах биш”. Аль болох “өөрийнхөө онлайн хувилбар”-ыг бүтээх гэж хичээх болно. Виртуал Батжаргал гэвэл зүгээр ч юм уу…🙂. Вэб 2.0 гэх технологийг зөв утгаар нь ашиглах гэж оролдъё гэж бодлоо. Өөрчлөлт бүхэн сайн муу талтай хойно, таалагдах эс таалагдах тохиолдолд коммент хэмээх хүчирхэг талбарт саналаа илэрхийлэхийг хичээнгүйлэн хүсч байна.
Ирж буй шинэ оны мэндийг дахин хүргэж, интернэт хэмээх хязгааргүй уудам ертөнцөд танилын хэлхээг андын хэлхээ болгох, андын хэлхээг улам бэхжүүлэх ашдын ерөөл тавъя!

Н.Батжаргал
АНУ

1 Comment »

  1. Сайн уу. Мундаг бичдэг юм байна аа. энэ блог хуудас мэтгэлцээн өрнүүлэх тал руугаа байвал илүү сонирхолтой байх тээ. манай Монгол цахим хуудаснууд ихэнхдээ уянгалаад найраглаад явчихдаг болохоороо практикал талдаа жаахан тиймхэн санагдаад байдийн.

    хэ хэ лаг мэддийм шиг бүлт үсэрчихлээ

    Нямка

    Comment by Nyamka — January 29, 2011 @ 9:09 AM


RSS feed for comments on this post. TrackBack URI

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

%d bloggers like this: