"ХӨХ Танхим"

January 11, 2011

“Сонирхолтой Сэдэв”

Filed under: бичсэн Батжаргал — batjargaln @ 6:40 AM

Хүн болгоны мэддэг юм шиг мөртлөө шинэ юм тэр болгон олддоггүй хэцүүхэн юмны нэг бол “сэдэв” тэр дундаа “сонирхолтой сэдэв”. Та ч бас санал нийлэх байх. Сонирхолтой нь холбоотой байдаг болохоор хүний хамгийн ихээр тэмүүлж, эрж хайдаг зүйл. Ялангуяа уран бүтээлчид, киночид, найруулагчид, эсвэл бизнес эрхлэхээр шийдэгсэд үргэлж эрж хайж, шинийг сэдэж, анхдагч байхыг оролддог. Хүний ертөнцийн амьдралын бүхий л хүрээг судалж, тал талаас нь харуулж, дуустал нь шавхсан барууны кино ертөнцөд “Ингэн нулимс” бол нэлээд их шуугиан тарьсан. Байгаль дэлхий хүн хоёрын бидэнд мэдэгддэггүй нандин холбоог харуулсан энэ кино техник, мөнгө хоёрт эд эс бүр нь захирагдаж байдаг барууныханд онцгой сонин мэдрэмж төрүүлсэн нь мэдээж. Сэдвээ онож сонгосноос гадна тэдний анхааралд өртөх боломжтой байсан хэрэг.

Хэзээ ч хуучирдаггүй мөнхийн сэдэв гэгддэг хайр дурлал, ижий аав, эх орон, байгаль дэлхийн сэдвээр ч лаг хийж чадвал уран бүтээл мөнгө, алдар хүндийг санаанд оромгүйгээр бүтээж болдгийг бид мэднэ. Тэр байтугай хүн төрөлхтөний бэрхшээлийг өөрсдөд нь үзүүлж мөнгийг нь салгаж болдгийг өнгөрсөн жилийн хамгийн их орлого олсон “Аватар” бэлээхэн үзүүлсэн. Бидэнд ч энэ бүх өгүүлэгдэж буй сэдвүүдээр хийсэн кино, бичсэн зохиол уран бүтээлүүд үй түмээрээ бий. Гэхдээ одоог хүртэл дэлхий дахины сонирхлыг татаж хангалттай зарагдсан нэг ч кино алга, хүлээн зөвшөөрөгдсөн нэг ч “од” алга. Дотооддоо бол болоод л байгаа л даа. Юунаас болдгийг нь энгийнээр хэлбэл англи хэл дээр “үйлдвэрлээгүй бүтээгдэхүүн”, “үйлдвэрлэгдээгүй хүн” хоёроос болж буй хэрэг. Сэдвийн хувьд бид солиортол нь сонгож чадах хүмүүс.

Бид хөгжиж байгаа орон болохоор тэр үү, эсвэл тийм их барьцамтгай улс юм уу өөрсдийн үг үйлдэл, хийсэн бүтээсэн болгоноо баруунд амжилт олсон лаг лаг бүтээлүүдтэй харьцуулах нь их. Заримдаа бүр инээд хүрмээр юм ч байх юм, монголдоо л тэргүүлэх сайтуудын нэг болох news.mn дээр нэг алиа санал асуулга явуулж байх юм. Хамгийн романтик үнсэлттэй кино аль нь вэ гэсэн асуултын сонголтонд Титаник, Twilight, Цасан Охин, Хэцүү анги, Сайн уу амьдрал минь гэсэн нэртэй кинонууд өрсөлджээ. Эхний хоёрынх нь талаар дуулаагүй, үзээгүй хүн бол монгол кинонууд байна гэж л бодохоор. Маазарч ч байж магадгүй юм, гэхдээ “сэдвийн тухай” ярьж байгаа болохоор сонирхолтой санагдаад дурдчихлаа.

Сэдвийн тухай ярихаар л хүмүүс сонирхолтой сэдэв гэсэн нэг үгийг улиг болтол нь давтдаг. Өөртөө тийм шаардлага тавьчхаад сэдвээ сонирхолтой болгох талаар танин мэдэхүйн, бүтээлч эрэл хайгуул бага хийгддэг. Гэтэл барууны ертөнцөд сонирхолгүй сэдвийг сонирхолтой болтол нь үзүүлсэн сая сая жишээ бий. Мэдээж мөнгө, менежмент, технологийн хүчээр. Ийм бүтээлийг зах зээл өөрөө эрж хайж байдаг. Дээр нь мэдээж үйлдвэрлэгдэж буй ямарваа нэг бүтээл хүний сэтгэхүй, зан характер, хэрэгцээ шаардлагатай нягт холбоотой. Хайрын тухай сэдэв бол муу хийвэл үнэхээр залхмаар, нялуурсан сэдэв. Гэтэл үе үеийнхэн Ромъёо Жулеттагаас эхлээд, Хайрын түүх ( Love story гэдэг гоё аялгуу бий) Титаник, за тэгээд манай залуусын хийсэн тэр нэр дэвшүүлж өрсөлдүүлээд байгаа Цасан охин эд нар бол хайрын тухай сэдвээр л туурвисан, бүтээгдсэн бүтээлүүд. Титаник бол компьютер график мөнгө хоёрыг цацаж байж хэд хэд нугалж ашиг хийсэн, Аватар ч мөн адил, бас л хайрын “элемент” гардаг. Гэхдээ энэ кинонуудын аль нь их мөнгө хийснийг бид сайн мэднэ…

Гэтэл бас сонирхож болмоор “ноцтой” сэдвээр хийсэн лаг бүтээлүүд, жишээлбэл, “Хурга майлахаа болино” бол хүний аллага, цус, гэмт хэрэгт дурлагадаг сониуч занд зориулж мөрдөн байцаалт, анагаах ухаан, сэтгэл зүй гээд олон зүйлийг сүлж хийсэн лаг бүтээл, сүүлд сонсохнээ Сингапурын цагдаа нарт сургалтын зориулалтаар үзүүлсэн гэж дуулдаж байсан. Эвгүй хийвэл хэрэгт ч орж мэдэхээр сэдэв. Хамгийн гол нь мөнгө хийж чадсан эдгээр бүтээлүүд бүгд англи хэл дээр, ядаж л англи дээр орчуулагдаж байж амжилтанд хүрч байна. Энэ тухай олон ч удаа ярьж байгаа, гэхдээ бас л дахин ярьмаар байгаа билээ. Энэ нэг 26 –хан үсэгтэй хэлээр 35-н үсэгтэй төрөлх хэл шигээ ярьж сурахгүй бол явахгүй нь ээ, хаашаа ч явахгүй нь. Түүний дараа “сонирхолтой сэдэв”-ээрээ энэ хэл дээр өөрийнхөөрөө туурвиад амжилт руу зүтгэвэл боломж нэг ч их хол биш бололтой.

Хэрэв хийчихвэл, дараа нь рекламдах талаар бүгдээрээ ярилцаж болох юм. Та юу гэж бодож байна?

2011.01.10

Leave a Comment »

No comments yet.

RSS feed for comments on this post. TrackBack URI

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

%d bloggers like this: