"ХӨХ Танхим"

February 1, 2011

“Баабархуяг”

Filed under: сонирхоод үзээрэй — batjargaln @ 3:31 PM

Хэл хальтраагүй ээ, нэг хүнийг ингэж нэрлээд талархал илэрхийлэх гэсэн юм. Бидний үеийнхэнд Баабарын номыг уншиж иш татаагүй, Цэнддоогийн фельетоныг уншиж инээгээгүй улс төр сонирхдог залуучууд цөөхөн байх. Улс төрийн танин мэдэхүйн олон сонирхолтой өгүүлэл нийтлэлийг нь уншиж байсныхаа хувьд шүүмжлэх, цэц булаалдахаасаа илүү талархал илэрхийлэх ёстой юм. Гэхдээ манайхан улс төржинө гэдэг нэг “янзтай үг” гаргаж ирээд тэрэндээ итгээд далийгаад явчдаг улс. Энэ далимд Баабар ба түүний Непкогийн хамт олонд Монгол Британника бүтээх их ажлын жолоон дээр сууж байгаагийнх нь хувьд сар шинийн босгон дээр дахин талархал илэрхийлье, Монголчуудын “орой руу орох” гэсэн нэг ойлголт байдаг. Үнэ цэнийг нь төсөөлөөд ирэхээр үнэхээр нэг орой руу орох шиг болж байснаа нуух юун.
Баабар “улс төрийн нийтлэл бичихээ больсон”-оос хойш, энэ хэдэн сайт, сонингуудаар олигтой уншчихаар юм нэг ч гарахаа болиод, улс төрийн орчны талаар зүг чиг баримжаагаа “алдаад” байтал Баатархуяг гэдэг нэгэн овоо сайн нийтлэлтэй залуу гараад ирдэг юм байна. Ноднингоос хойш хэд хэдэн нийтлэлийг нь уншаад үзтэл хоосонгүй юм аа, үнэн худлын тухайд дараагийн асуудал, ямар ч гэсэн бичлэг нь сонирхолтой, амттай, одоогийн байдлаар үнэхээр “cool” бичиж байна аа, ялангуяа МАНАН-гийн тухай цувралууд, Ардчилсан намын шүүмжлэлүүд нь үнэхээр таалагдаж байгаа. Баабарыг “улаан тугийн намираа”-тай ид үзэлцэж байх 2000-2004 оны үед Тэмүүжин овоо сайн бичиж байсан юм, гэхдээ диптаат болсоноосоо хойш бичихээ байсан, одоо ч юм гарахаасаа өнгөрөө биз дээ, сайн дураараа гишүүнээсээ татгалзаад, Үүлийн үгэнд хошгирохоо болиод багшаа хийвэл Нямдоржтой шальдир бульдир хэрүүл хийснээс илүү ихийг нийгэмд бүтээж магадгүй л юм, гэхдээ бичлэгнүүдээ эргэж хараад иш татсан сурвалжаа дурьдахгүй бол нэг их цэцэрхсэн “хулгайн бичлэг” ч мань хүнд цөөнгүй, ялангуяа улс төрийн онолын талаар.
Ардчилсан намын дарга байхдаа Энхсайхан үнэхээр лаг логиктой бичдэг байлаа, Ардчилсан намын Үндсэн мөрийн хөтөлбөр бол тухайн үедээ зүг чиг болж байсан нь маргаангүй үнэн, Ардчилсан намынхан ядаж л “нийгмийн хөгжлийн давамгайлсан загвар” гэдэг нэр томъёог нь уламжилж авч үлдэх байсан юм, гэвч тэгсэнгүй. Одоо ч манай А нам цаас ч үгүй, лидер ч үгүй болоо шив дээ, яах гэж байгаа нь мэдэгдэхгүй “уймраа авгай” шиг л нам болж…
Цаад улс төрийн сонирхлыг нь нэг их тоолгүй, танин мэдэхүйн талаас нь, үгүй дээ л өнөөгийн нийгэмд байгаа олон ургальч үзэл талаас нь авч үзвэл сайн сайн бичдэг залуучууд нийтлэлч.мн сайтанд өсч бойжиж байна, баярлууштай л юм. Яваандаа улам сайжраад сайн нийтлэлээрээ өрсөлдөх цаг удахгүй биз. Одоогийн ерөнхийлөгч маань харин их эмоцитой илтгэл хэлбэртэй бичдэг, жишээ нь Олуулаа бол уншихаар Элбэгээгийн дуу нь сонсогдох шиг болдог, бас ч гоё шүү. Гуравдахь ерөнхийлөгч маань “төрөлх мэргэжил” нь давамгайлаад байхаас биш эхэлж буй оролдлого нь мундаг, гэхдээ улс төрийн нийтлэл бол амар эд ч биш дээ. Хүсэл сонирхолоос гадна мэдрэмж “факт” хоёр хэрэг болдог, мань хүнд “аятайхан факт” цөөнгүй байх учиртай, тэрийгээ ил гаргавал ч ай даа мөн сайхан даа. Хоёрдохь ерөнхийлөгч маань жаахан уйтгартай, цаг үеийнхээ үйл явцыг “өнгөрсөн түүхийн хэллэг рүү хөрвүүлдэг”, эдүгээчлэх гэдгийн эсрэг хэлбэрээр бичдэг хүн. Гэхдээ бас муугүй ээ, бас л нэгэн сонирхолтой өнгө.
Улс төрийн тойм бичдэг хэдэн сэтгүүлчдийн тухайд ай хөөрхий ард нь бас амьдрах шалтгаан байдаг биз, сонирхолтой болж өгөхгүй л байна. Ширүүхэн гөвдөг хэдэн сайн сэтгүүлч байсан ч болоосой гэмээр үйл явдал зөндөө л гарах юм. “Баатар Гишүүн” маань харин “яг өөрийгөө цаасан дээр буулгадаг” мундаг авъяастай шүү, нэг л эвээ олохгүй байгаа болохоос гаргаж байгаа санаанууд нь “сүрхий, сүрхий”. Байнга уншдаг сэдвийнхээ талаар өөрийнхөө бодлыг хуваалцахад нэг иймэрхүү. Эдгээр нийтлэлчдийн дотроос Сэтгүүлч Баатархуяг шиг өрнөлттэй, ширүүхэн, амттай нийтлэл бичдэг нь миний үзэмжээр алга байгаа учраас улс төрийнх нь бичлэгийг Баабартай дүйцүүлж “Баабархуяг хэмээн өхөөрдөв”. Сар шинийн мэнд хүргье.

Leave a Comment »

No comments yet.

RSS feed for comments on this post. TrackBack URI

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

%d bloggers like this: