"ХӨХ Танхим"

March 28, 2011

Хөтлөгч

Filed under: сонирхоод үзээрэй — batjargaln @ 8:25 PM

“Ху” хэмээх экс акул нам Монголын улс төрд ноёрхож, дарангуйлал нь ид эрчин дээрээ галзуурч, өөрсдийгөө хурмастаас ирсэн баялгийн эзэд шиг бодон солиорч байхад Үндэсний Олон Нийтийн Телевизээр үзчихээр нэвтрүүлэг үнэхээр гардаггүй байлаа. Хэдэн согтуу солгой хүмүүс караоке дуулна, Ерөнхий сайдын айлчлалын өдрийн тэмдэглэл, Цагийн Хүрд мүрдхэн гээд л болчихно. Ер нь асар их зардлаар, олон хүний хөлс хүч хөдөлмөрөөр бүтдэг ч гэсэн нийгмийн оюун санаанд оч гэрэл болох, олон нийтийн эрх ашигт тустай нь их цөөхөн байсан юмдаг. Нээлттэй Форум гэдэг нэвтрүүлэг цацагдсанаар долоо хоногт ганц удаа ч гэсэн будаггүй, үнэн төрхөөрөө нэг нэвтрүүлэг гарч эхэлсэн нь өнөөдрийн шинээр байгуулагдсан ИЗНН-ын даргын хөтөлдөг байсан нэвтрүүлэг. Мөнгө ч сайн зардаг, хөтөлбөрөө ч чамбай бэлддэг, сэдвээ ч сайн сонгодог байлаа.

Заримдаа боддог юм, нэвтрүүлгийн хөтлөгчөөс “гишүүн” болоход амархан бололтой гэж. Алтай, Баяр, Сайханбилэг, Энхбат гээд хөтлөгчийн ширээнээс гишүүний ширээнд шилжсэн улс төрчид цөөнгүй л байна. Гэхдээ хоёр нам нийлүүлж дарга нь болоод Монголд зарчимтай улс төр хийе гэж байгаа “хөтлөгч” одоохондоо алга. Энэ утгаараа энэ “хөтлөгч” том дуугарч байна. Нээлттэй Форумын захирал Эрдэнэжаргал гуай нэг удаа хэлэхдээ … анх бид нэвтрүүлгээ зөвхөн студид хийе гэж бодоогүй, хөтлөгчөө ч энгийн хувцастай байлгая гэж бодож байлаа, гэхдээ манай хөтлөгч зангиа костюм сонгосон… гэж билээ. Энэ үгэнд их учир бий. Мэдээж гадны төслөөс санхүүжиж байгаа нэвтрүүлгээр улс төр хийж болохгүйг мэдэж байсан ч зангиатай ярих асуудал нэвтрүүлгийн сэдэв дунд олон байсан. Нэвтрүүлэг улс төр хоёр адилгүйг мэдэж байна, гэхдээ түүнд авах нэг сайн чанар бий.

“Нээлттэй Форум”-д улс төрийн “од”-ууд их оролцоно. Өөрсдийгөө их юманд боддог тэд нар нэг микрофон авахаараа зогсоо зайгүй “мугуйдлана”. Албан тушаалаараа ч түрий барих нь бий, зангарагаараа ч түрий барих нь бий. Бурж өгнө, сургааль айлдана, өөрсдийн тэнэг алдаагаа онолын алхам мэтээр “солиорно”. Хадуурах бол энүүхэнд. Ер нь л тэр нэвтрүүлэгт оролцсон хэн бүхэн том том “баана”. Гэхдээ нөгөө талаар Үндэсний телевизээр ингэж “томрох” нь байх ёстой зүйл, асуудлыг өөр өнцгөөс ингэж харж тайлбарлаж болдог гэдгийг нийгэм анзаарч эхэлсэн нь нэвтрүүлгийн нэгэн том ач холбогдол билээ. Тийм оролцогчтой нэвтрүүлгийг хөтлөнө гэдэг амаргүй ажил, оролцогчиддоо хөтлөгдөөд явчихаж болохгүй, өөрсдийн төсөөлж байснаас илүү өөр үр дүн гараад ирвэл зохицуулалт маневр хийх гээд хөтлөгчийн эв дүй, ур ухаан зарцуулах шаардлага алхам бүрт тохиолдоно. Мэдлэг боловсрол, уншсан сонссоноороо тэднээс илүү гардгүй юм гэхэд дутуу байж болохгүй, ядаж л англи үгийг зөв дууддаг, интернэт гэдийг мэддэг, компьютерийг бичгийн машинаас арай өөр түвшинд ашигладаг байх хэрэгтэй л дээ. Англи хэлийг намтартаа бичдэг чимэг гэж ойлгодог, компьютер дээр хөзөр тоглохоос хэтэрдэггүй “мудак”-ууд энэ улсын бүх яамдын хонгилоор дүүрэн байна гээд хэлчихвэл хүн гүтгэсэн болохгүй биз.

Нэвтрүүлэг шууд явна, завсарлага байхгүй, нэмж хасах юмгүй, бүх зүйл үзэгчдийн нүдэн дээр. Гэхдээ тэр тэднийг хазаарлаж, зогсоож чаддаг, шаардлага тавьж чаддаг байсан. Ямартай ч гишүүн сайд, дарга цэрэг, бизнесмен хэн бүхэн түүний нэвтрүүлгийн жирийн л нэг оролцогч болчихдог, хүн бүр нэвтрүүлгийн дүрмэнд захирагдах ёстойг хүлээн зөвшөөрдөг байсан юм. Хүн бүр тэгш эрхтэй, нэвтрүүлгийн дүрэм журам бол “хууль”, үзэгчдийг хүндлэх ёстой гэдгийг ч ялгаагүй мэдрүүлж чадаж байсан юм. Одоо эргээд харахад Нээлттэй Форум телевизийн ёс зүй, санхүүгийн менежмент, хөтлөгчийн ур чадвар гээд олон юманд нөлөөлсөн дөө. Тэр хөтлөгч өнөөдөр хоёр намыг нийлүүлээд дарга нь болтлоо хүлээн зөвшөөрөгдөж чадлаа. Нам бол нийгэм биш. Нийгмийн олонхи бүр ч биш. Гэхдээ үзэл баримтлалын нэгдлийн энэ өвөрмөц бүлэг Засгийн эрхийг авах хуулийн эрхтэй байдгаараа нийгэм дэх бусад зохион байгуулалтын хэлбэрүүдээс онцлогтой.

Намдаа хүлээн зөвшөөрөгдөж байгаа бол нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх эхний алхам нь. ИЗН бол ардчилсан хувьсгалаар олдсон ардчиллын үнэт зарчмын үр дүн. Хүмүүс үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэх эрхтэйг илтгэсэн одоогийн Ардчилсан намаас тасарсан нам. Ногоон нам бол Монголын Ардчилсан хувьсгалын үр дүн. Нийгэмд олон нам байж болдог гэдгийг илтгэсэн намуудын “бүүм” болж байхад мэндэлсэн нам. Аль алинд нь авах ч юм, гээх ч юм бий. Гэхдээ нэгэнд нь лидер, нөгөөд нь “эрэгтэй дарга” байгаагүй. Одоо энэ дутуугаа нөхөхөөр барахгүй нэгдэн нийлж чадлаа. Ярьж байгаа зүйл нь эрүүл учраас, шинэ монголын залуучуудад таалагдах байх гэж итгэж байгаа учраас Ардчилсан намынхаа лидерүүдэд хэлж байгаагүй үгээ шинэ намын даргад хаяглаж байна. Бид юм үзсэн юм шиг байх хэрэгтэй, хэдийгээр ардчилал хүн бүхэнд хүртээмжтэй, нам байгуулах нь эрх нь үндсэн хуулиар нээлттэй гэж хэлдэг ч гал таслаад нам байгуулаад гараад явчихдаг нөхдөдөө манай Ардчилсан намынхан “нүүр өгдөггүй” зантай. Арга ч үгүй биз дээ.

Бид улс төрийнх нь сонголтыг хүндэтгэж амжилт хүсэх хэрэгтэй. Улс төрийн хувьд туршлага дутуу, нам мэдэхгүй энээ тэрээ гэж зөндөө гоочлуулах байх. Гэхдээ эрүүл юм ярьж байгаа хүн алзахгүй байхаа. Тэр зогсоож чаддаг… Энэ нийгэмд болоод байгаа солиорол, ядуурал, авилгал, төрийн дээрмийг зогсоож чадна гэж итгэе, намын нэрээр эрх мэдэлд хүрч, төрийн нэрээр дээрэм хийж байгаа улсуудыг нэг зогсоогоодхооч. Ядаж л олон нийтийн эрх ашиг руу нэг “хөтлөөдхөөч”. Бүх улс төрчдөд хазаар хэрэгтэй, ганцхан түүнд ташуур хэрэгтэй байна, гэхдээ бас түүнд та бидний дэмжлэг хэрэгтэй байна.

2011.03.28

1 Comment »

  1. tanii bichleguudiig unshaad setgel ongoih shig bolloo. bayrlalaa. iim uudrug uzeltei 1000 zaluus baihad mongoliin hugjil zuv talruugaa ergen,luivarchid turiin erheesee uuriin erhgui tatgalzah ym uu, esvel zailuulagdah bolno gedegt bi itgedeg.
    gehdee erh medel huniig solioruuldag gedgiig unuudriin AN iin lideruud haruulah ym. ted anh turiin erhend garahiin umnu yu yrij bailaa, unuudur yu yrih bolov. ene uzel bodliin uurchlultuu yu gej tailbarlaj bgaag n haraad ichmeer baidag.
    halzan ganbold bogd uuliin hormoid yagaad amidarch boldog tuhaigaa tv iin delgezeer tailbarlahdaa hugjiliin todorhoi tuvshind hursen uydee hun baigaldaa hor hurgeh bus tuuniig todorhoi hemjeend hamgaalan, nuhun sergeedeg ym shu dee gej bgaa ym daa, ter ugiig n utgachilan oilgovol bi busdaas iluu uhaantai tul bogd uuland amidarch bolno geed baih shig ee.
    baabar guai Tuuhee buu mart, martval sunuhiin zondon geed l bicheed baisan. unuudur tuunii hani nuhud, sosorbaram g.m. suh janjinii hushuug eldevleed l…
    hushuug uur gasar avaachaad orond n mongoliin turd garamgai gavya baiguulsan ter l humsiin hushuut zezerlegiig bosgoh gsen ymgenee, teriin n sain bodood uzheer mongoliin tuhend uran unshigch elbegdorj, sosorbaramtanguud ardchilaliin urin salhiig anh avch irsen ym geed l hushuu n sunderleh ym bn aa. iim l bn shde.
    unuudriin saluus ene bulai ardchilagchdiin uildliig davtahgui gedegt bid itgedeg ee.

    Comment by tuja — April 8, 2011 @ 11:26 PM


RSS feed for comments on this post. TrackBack URI

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

%d bloggers like this: