"ХӨХ Танхим"

April 1, 2011

Сэтгүүлч гэж хэн юм бэ?

Filed under: сонирхоод үзээрэй — batjargaln @ 1:02 AM

\үргэлжлэл\

Блог хөтөлдөг хүн өөрсдийнх нь тухай жаахан шүүмжилж бичихээр эмзэглээд элдвээр хэлэх нэгэн байхад, үргэлжлэлийг хүлээж дуустал нь унших хүсэлтэй олон бас байна. Нэг их ухаантайдаа юмуу, эсвэл тэдэнд дургүйдээ бичээд байгаа ч юм алга. Угаасаа бидний үеийнхэнд нийгмийн амьдралд идэвхитэй оролцдог, санал бодлоо хэлдэг, үгүйдээ л үзэл бодлоо хуваалцаж бичдэг нэгэн бүхэл бүтэн давхарга бий шүү дээ. Би тэдний л нэг. Мэдээж өөрийн онцлог байна, бичлэгийн хэв маяг, үг хэллэгийн сонголт гээд ялгарах юм гэж байна. Гэхдээ сонгосон сэдэв маань амаргүй юм. Үнэндээ цэцэрхэхээсээ илүү улс төрчидтэй харьцаж буй мэргэжлийн багнийх нь цаана нуугдсан хувь хүний араншинг нь тэвчиж чадалгүй бичиж байна гэвэл илүү оновчтой ч байх.

Хөгжлийн хурд, техник технологийн хурдыг өдөр цагаар хэмжиж байгаа өнөө үед сэтгүүлчдийн нийгэмд гүйцэтгэх үүргийг соён гэгээрүүлэх, мэдээллийг дамжуулах мэтээр ойлговол миний л хувьд санал нийлэхгүй. Тэд нийгэмд ганцхан л үүрэг гүйцэтгэх ёстой. Тэр нь улс төрчдийг хянах. Тэр үүрэг нь шууд болон шууд бусаар нийгэмд үр дагавраа өгч байдаг. Гэтэл нөгөө хянах ёстой гаруудтайгаа нийлээд шийдвэр гаргахаас нь өмнө бодит байдлыг янз бүрээр гуйвуулж бичдэг, уриалж бичдэг, сүүлдээ дарамталж бичдэг, бүр эцэст нь толгой эргүүлж бичдэг хүн чинь ямар элэнцгийнх нь сэтгүүлч байх вэ?

Эрх мэдэл хэнд байх ёстой юм, олон нийт, сонгогчид, иргэдэд юмуу эсвэл улс төрчдөд байх ёстой юм уу. Эсвэл бүр сэтгүүлчдэд үү. Саяхан парламентын сэтгүүлчдийн хурал боллоо гэнэ. Тэрийгөө төрийн ордонд хийсэн гэнэ. За яахав, хийдэг юм байж, уг нь нэг их гоё байшин биш шүү дээ. Хурлын заалаа түрээсэлдэг, буутай хүнээр мануулсан нэг төрлийн бизнесийн газар л даа. Гэтэл нөгөө хуралд нь сонгууль болохоор идсэн уусан, авсан, хуссанаараа цоллуулдаг гарууд бөөнөөрөө орж ирээд өөдөөс нь хараад суучихсан, шүүмжлэе шүүмжилж болдоггүй, инээх ч хэцүү байх ч хэцүү, “ордны цагдаагийн дарга” нь чи нэг үнэмлэх аваад алга болчихсон шүү, дараа ирэхээр чинь оруулахгүй шүү ч гэх шиг, мангар мангар юм яриад. “Уул шугамандаа” техникийн шинжтэй асуудлуудыг тамгын газар, хамгаалалтын албатай тохироод, зарчмын асуудлаа улс төрчидгүйгээр ярилцах ёстой баймаар. Яг ийм нөхцөлд сэтгүүлчид “мутаци”-д орохоос өөрөөр энэ нийгмийг тунгалагшуулах талаар юу ч хийж чадахгүй ээ.

Өөрсдийгөө төрийн ордны коридорт толгой хоргоддог гэж ярьж бичдэг, үнэндээ толгой хоргоддог улсууд чинь улс төрчдийг, эрх баригчдыг хянах эрхээ хэнд юугаар худалдчихсан юм бэ? Эсвэл угаасаа байгаагүй юмуу, шаардах эрхтэй хүмүүс нь гуйдаг байхаар чинь юу шударга байх юм бэ? Хянуулах ёстой улс төрч нь намайг дарамталлаа гэж уйлагнадаг, хянах ёстой хүн нь юу хянахаа мэдэхгүй, улс төрчдийн өмссөн зүүснээр, хэдэн хүнтэй явалддаг, хэдэн төгрөгний утас барьдаг, ямар машин унадаг, бүр зарим нь би тийм дарга, тийм сайдтай найз гэж онгирдог, тэдэнтэй танил байгаа нь хувь хүнийх нь хувьд үнэт зүйл, амьдрах арга нь болчихсон, парламентат ёс, эрх зүйт төр, Үндсэн хуульт ёсны талаар умаахан байхаар та нар шиг зөөлөн боорцог наад улс төрчдөд чинь үнэндээ алга байна шүү дээ, “хошногыг нь улайтал бичээд хусаад өгөөч” наад хүмүүс ээ.

Тэгээд ядуу нойтоноо дуудан уйлагнадаг, сонгуулиас сонгуулийн хооронд амьдардаг улс төрч шиг болчихсон, өрөвдмөөр ядруу сэтгэлгээтэй амьтдыг сэтгүүлч гэж нэрлэх үү, тэднээр соён гэгээрүүлүүлэх үү өөрсдийгөө. Ердөө хорьхон жилийн өмнө л бид бүгд л 45-ын гутал өмсдөг, 9-ийн тос, 22-ын торго, төгрөг 40-ийн талх, 50 мөнгөний гөөхий идэж явсан биз дээ, тэгээд яагаад өнөөдөр зарим нь барьсан мөнгөн дэвсгэртээрээ юу авахаа мэдэхгүй, ямар үнэтэйг нь мэдэхгүй болтлоо баяжчихсан хаан хатан шиг амьдарч, бусад нь 9 төгрөг байхад нь бүтнээр нь авдаг байсан тосоо стаканаар грамлаад амьдарч байгаа юм бэ? Шударга юмуу энэ чинь тэгээд, 90 оноос хойш нэг ч удаа “төрийн бус бизнесийн ажил” хийгээгүй мөртлөө яахаараа хорин жил бизнес хийсэн хүнээс баян тансаг амьдраад байгаа юм бэ? Ариун явдал биш шиг санагдах юм, одоо ханаж цадахгүй байгаа бол энийг нь зогсоох ёстой биз дээ. Нэг нь шүүмжлээд бичихээр нөгөөх нь улс төрчдийгөө өмөөрөөд биччихдэг, нийгэм нь алиных нь зөвийг мэдэхээ больтлоо “эргүүтдэг”. Үүн дээр нь зөвхөн улс төрчид л хожоо гаргадаг.

Сүүлийн үед хувьсгалын тухай үзэл санаа Африкийн улс орнуудаас дамжин халдварлаж байна. Нийгмийг талцуулах, улс төрчдөд ашигтай бас л нэг боломж, хэдэн хүн оролцож, хэд нь мөнгө унагаж, хэд нь жам бусаар хорвоог орхихыг “таашгүй”. Сэтгүүлчид нь сэтгүүлч шиг байсан бол хувьсгал хийхгүйгээр энэ нийгмийг өөрчилж чадахгүй гэжүү!.
2011.04.01

1 Comment »

  1. yg tiim, chi lut hellee.

    Comment by tuja — April 8, 2011 @ 10:23 PM


RSS feed for comments on this post. TrackBack URI

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

%d bloggers like this: