"ХӨХ Танхим"

April 9, 2011

Улс Төрийн Тоймын Л.Мөнхбаясгалан Эрхлэгчид

Filed under: сонирхоод үзээрэй — batjargaln @ 2:40 AM

Сайн байна уу? Сонины тань ажил ямархуу байна даа, ялангуяа “захиалга”? Хавар болоод, цаг дулаараад хүмүүс гэртээ тогтохгүй, болж өгвөл жагсчихмаар санагдаад, болж өгвөл шүүмжилмээр санагдаад байдаг, жилийн нэг тийм “амаргүй сезон” эхэлж байна. Өвлийн “идэш” дуусах тийшээ хандаж, “борц”-онд орох цаг айсуй, сонины хувьд ч ялгаагүй өнгөрсөн сонгуулиар хийсэн гэрээ ч бас дуусах тийшээ хандаж, илүү их мөнгө зарах дараагийн сонгууль эхэлж байгаа байх. Гэхдээ танай зарим сэтгүүлч нар гайгүй бичдэг болж байгаа болохоор алзахгүй биз дээ, болж өгвөл хоцрохгүй уншихыг хичээдэг хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа гэдэгт итгэж байна. Би бас тэдний л нэг, дээр нь өөрөө нэг блог хөтлөх гэж оролдож байгаа социализмын үеийнхний нэрлэдэгээр “идэвхитэн бичигч”. Гэхдээ сэтгүүлчдийн талаар өөр бодолтой явдаг, аливаа нэг бичигчийг сэтгүүлч мөн эсэхэд нь их эргэлздэг. Улс төрчидтэй хэрхэн харилцаж, тэднийг хэрхэн “бичиж” байгаагаар нь үнэлж дүгнэдэг хүн, энэ “захидал”-ыг бичих болсон шалтгаан маань үүнтэй ч бас холбоотой.

Надад хэлэх үг байна Эрхэм эрхлэгч ээ!
Хорьхон жилийн түүхтэй нялх ардчилалд амжилт ололт хоёр аль аль нь байсан. Гэхдээ улс төрчдийн үзэмжээр улс төрийнхөө ардчилалыг хийчихсэн, одоо эдийн засгийн ардчилал хийх хэрэгтэй гэдэг нэг дүгнэлт бий. Нэгдүгээр курсын мангар бацааны реферат шиг энэ дүгнэлтийг ихэнхи улс төрчид иш татдаг ч мань мэтийн “блог” оролддог гарууд бол хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй, зөвшөөрөх ч үгүй гэж боддог. Энэ улс оронд харин ч улс төрөөс бусад нь болоод хөгжөөд яваа юм. Хувийн хэвшлийнхэний эдийн засагт эзэлж буй хувь хэмжээг хар. Хамгийн энгийнээр хэлэхэд улс оронд хөлхөж, хөдөлмөрлөж байгаа нь тэд л байна. Гэхдээ бор зүрхээрээ, тэдэнд буруу байгаа бол мөрөөрөө явсны буруу л гэж бий. Хахууль өгч байсан бол тэдний буруу биш дарамталж үйлийг нь үзэж байсан төрийнхний буруу, сонгуульд оролцож саналаа өгсөн бол сонгоод өгөөч гээд уйлаг алдан гуйсан, тархи толгойг нь эргүүлсэн нэр дэвшигчдийн л буруу. Харин тэд бол зүгээр л амьдрах гэж зүсэн зүйлээр оролддог. Тэд хэзээ ч үзэгний үзүүрээр мөнгө идэж байгаагүй, хэзээ ч тэтгэвэрт гарахаараа төрөөс тэтгэмж дэмжлэг авдаггүй, хэзээ ч авгай хүүхдээ төрийн мөнгөөр аялуулж зугаалуулдаггүй. Гэхдээ чадах ядахаараа татвараа төлөөд л яваа. Гэтэл энэ улсад илэрч буй аль өнгөтэй өөдтэй орд, өнгөтэй өөдтэй бизнесын хувь заяаг хувийн хэвшлийнхэн биш төрийнхөн шийддэг нь ямар гээч үйлийн үр вэ? Тэгээд тунгалаг байдаг бол хамаа алга, улам булингартаж, улам “МАНАН”-тах юм, таны хэлснээр. Хувийн өмчөөр баталгаажихгүй бол ямар юмны эрх чөлөө байхав, эрх чөлөөгүй байж улс төрийн ардчилалаа хийсэн гэж яаж дүгнэж болохов.

Сонгууль болохоор үзэл бодолтой нь, ах дүү нартай нь, найз нөхөдтэй нь, нутаг устай нь худалдаад авчхаж байна. Дуртайдаа биш, ядуудаа худалдагдаж байна сонгогчдын олонхи нь. Өнөөдөр Үндсэн Хууль бол зүгээр л нэг цаас болчихсон байна, дуртай нь өөрийнхөөрөө тайлбарладаг, дуртай нь зөрчдөг. Энэ бүхнийг улс төрчид л хийж байна шүү дээ. Одоо хэн тэднийг зогсоох юм, хэн тэднийг болиулах юм, ядаж хэн тэднийг ичээх юм?. Сонгуулиар архинд явчдаг, таван төгрөгөнд уначдаг ядуучууд юм уу, эсвэл цалин татвараас эхлээд хамаг амьдрал нь шууд хамаардаг төрийн албан хаагч нар юмуу? Хойд эхийн гар харсан шоовдор хүүхэд шиг “хувийн хэвшлийнхэн” юм уу? Эдний хэн нь үүнийг хийж чадахгүй, чадаж магадгүй ганц л салбар байгаа нь сэтгүүлч нарын дуу хоолой. Би танай сониныг нэг боломжийн төлөөлөл нь гэж боддог. Нэр ус нь ч энэ талдаа таарсан, агуулга нь энэ салбарыг “хамаардаг” болохоор.

Гэхдээ ийм байдлаар бол бүтэхгүй ээ, гэрлийн байцаагчтай хэрэлдэж байгаа Баянхошууны эцэст амьдардаг зайлуул нэг ядарсан авгайн үг шиг л юм бичих юм. МЭНЭН ч гэх шиг. “Больчихээч наадах аа, Эрхлэгч ээ”. Олигтойхон гөвөөч, хувь хүний гарал үүсэл, нутаг усыг нь биш, улс төрийн зарчмыг нь, шийдвэрийг нь шүүмжлээч. Шийдвэр гаргахын өмнөх хуйвалдааныг нь илчлээч. Ядаж ганц албан тушаалтныг ч болов огцортол нь, албан тушаалаасаа татгалзтал нь бичээч. Нийгмийг үнэн ба худал биш нотолгоо ба гаргалгаа, сонгуулийг мөнгө ба тохироо биш хариуцлага ба ой санамж, хэвлэл мэдээллийг төрийг дэмждэг ба улс төрчдийг дэмждэг биш улс төрчдийн аранга ба хувийн хэвшлийнхний “харанга” гэсэн хуваагдал руу хөтлөөч.
Ямар ард түмэн байна тийм л төр байна гэдэг “доромжлол” үеэ өнгөрөөж, ямар сэтгүүлчид байна, тийм л улс төрчид сонгогддог гэсэн “гаргалгаа” хүчтэй дэлгэрч байна. Та юу гэж бодож байна?
2011.04.09

Leave a Comment »

No comments yet.

RSS feed for comments on this post. TrackBack URI

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

%d bloggers like this: