"ХӨХ Танхим"

April 24, 2011

Захиалга авна …

Filed under: сонирхоод үзээрэй — batjargaln @ 5:52 PM

Сонгуулийн төсөөлөл хийсвэрээс бодит байдал руу ойртож байна гэж одоо ингэж “харж” байна. Өмнөговьд том уурхайнууд нээгдлээ, удахгүй ашиглалтанд орж эхлэнэ. Дэлхий бөхийж байна, бид “Хааны удмынхан” гэдгээ удахгүй ойлгох болно гэж одоо ингэж “харж” байна. Засаг дарга нь саяхан ярилцлага өгсөн байна лээ, “Өмнөговьчууд давуу эрхтэй баялгаас хүртэнэ” гэж. Говьд хүн болж төрсөнөөс хангайд бух болж төрсөн нь дээр гэж инээлддэг байсан хүмүүст зориулсан үг, лаг хэлж байгаа байхгүй юу. Ренчин гуай хүртэл “Их Говийн Зоригтон Хүмүүс” гэж бичээд байхад тэд нар муусайнууд одоо юу вэ тэ, гай л байна муусайн “бааснууд”. Та нарыг удахгүй гуйгаад тэ, алийгаа алдана гэж “найдаж” байна. Түүх эргээд хүмүүсийг даажигнадаг байхгүй юу. Гэхдээ мань Засаг дарга бас энэ үгийг орон нутгийн сонгуулийн амлалтандаа зориулж хэлж байгаа байхгүй юу, зөв ш тээ, гэхдээ нэг “мэргэжлийн биш” харагдаад байгаа юм даа, уг нь над руу ярьвал ч хойтон бол тас гээд л гарна. Сонгогчид нь энэ хүнийг дахиад гаргахад яг бэлэн байгаа байхгүй юу. Нэг мэргэжлийн, тийм нэг “барууны пиар дутаад” байна лээ. Болж л байна уг нь Өмнөговьчуудад давуу эрхийг нь өгье гэдэг бол. Болохгүй нь юу байхав, одоо их хурын сонгуульд зориулж мөнгө хаядаг байсан бол зөвхөн Өмнөговийнхны орон нутгийн сонгуульд зориулж мөнгө хаядаг болох цаг ирж байна. Соц нийгмийн үед байсан даа, “Говийн нэмэгдэл гэж”. Говьд хайртай хүмүүст зориулж аль Цэдэнбал гуйан үеэс өгдөг байсан байхгүй юу, тэр “Говийн нэмэгдэл”-ийг манай Өмнөговийнхон гуйж гувшиж биш авдаг биш, сонгогдсон эрхтэн дархтанууд уралдаж өгдөг болно гэж одоо ингэж “харж” байна. Өмнөговьд дэвших сонирхолтой, мөнгөтэй хүмүүсээс захиалга авна. Сонгуулийн судалгаа хийж өгнө, рейтинг тогтооно, пиар хийж өгнө!.

Ардчилсан нам нэр дэвших санаатай байгаа хүмүүсийнхээ даралтаар үнэн гоё тоглож байна даа. Ганц Ардчилсан нам ч биш, нөгөө “хуучин МАХН” ч бас тоглож байна. Хүлээлт үүсгэж, горилогсодоо шигшиж байгаа байхгүй юу. Бусад намуудын хувьд хэвлэлийнхэнтэй ажиллах төлөвлөгөө гаргах, гуйх, тохирох, тойргуудын судалгааг харах, судалгааны байгууллагуудын судалгааг “царайчлан томрох” гээд “үнэн халуурч” байна. Сонгуулийн хууль аль ч хувилбараар гарсан их хуралд ч орон нутагт чдэвших бэлтгэлээ базааж байгаа хүмүүс олон байгаа гэж одоо, ингэж ойлгож, “харж” байна. Тийм хүмүүсээс захиалга авна, өрсөлдөгчийн судалгаа хийж өгнө, рейтинг тогтооно, улсын хэмжээнд сурталчилж өгнө. Пиарыг ингэж хийдгүй байхгүй юу тэ, та зүгээр л гэрээгээ байгуулчих, мөнгөө хийчих, бусад нь окей. Ер нь шанс байгаа шүү, Монголд тэ, одоо та нар шиг л улсууд хэрэгтэй байна даа, хүмүүс ойлгохгүй байна. Хэнийг сонгохоо мэдэхгүй, хэнд энэ улс орны хувь заяаг атгуулахаа мэдэхгүй байна. Өө тэр үү, тэр гарахгүй ээ, яг гарч харагдаач. Ер нь тэ, улс төр гэдэг чинь урлаг байхгүй юу, урлаг. Пиар гэдгийг чинь ингэж хийдгүү л байхгүй юу, Обамаг хар л даа, мэргэжлийн ажиллаж байгаа байхгүй юу. Би заримдаа боддог юм, Египетэд байсан бол гэж. Пиарыг олйгохгүй байна, Мубарак бол унадаггүй л газар байсан байхгүй юу… Харин тиймээ, ер нь монголын улс төрийг одоо цэвэрлэх цаг нь болсон, би энэ улс төрд тань шиг хүмүүс л байх ёстой гэж “харж” байна, ер нь та бол ерөнхий сайд л хийх хүн, хүмүүс ч тэгж “харж” байгаа. Тэр Энхбаяр, юун тэр Энхсайхан одоо юу вэ, болсийш тэ, яг гарч харагдаач.

Хөрсөн дор байгаа баялаг нь аз жаргалыг ч, ажиллах хүчийг ч, бас хүний ой санаанд багтамгүй зовлон түйтгэрийг даллаж байна. Хэрвээ гар нь толгойноосоо, ам нь тархинаасаа түрүүлж ажиллаад байвал ганц Өмнөговьчууд ч биш бидний хэдхээн Монголчууд амсах ёстой зүйлээ миний хэлсэн дараалаар сүүлээс нь эхэлж амсах байх гэж “харж” байна. Дөнгөж сая уншиж байлаа л даа, BBC-ээр ч ярьж байна, Монголд уул уурхайн “бүүм” болно гэж. Уг нь бол энэ “бүүм”-ийг та нар шиг л хүмүүс хийдэг байхгүй. Баруунд бол тэгдэг л юм байна лээ, “бүүм” гэдэг чинь юу ч гэх юм бэ дэ, яг “монгол дээр үг орж ирэхгүй байна л даа”. Яаая, лаг лаг гоё пиарууд ч бий шүү, Медведев гэхэд л тээ, аймаар том алдаа хийж байгаа байхгүй юу тэ, яг тэгж бүжиглэж болохгүй ш тээ, яг орос дээрээ бол дууных нь утга нь тэ, баяртай орос ороон, гадаад явлаа гээд дуулаад байгаа байхгүй юу. Ийм дуунд бүжиглээд байхаар чинь тэ, энийг чинь хүмүүс “урвагч” л гэж ойлгоно ш тээ, орос шиг “их уншдаг” оронд бол тэ. Гол нь “мэргэжлийн” биш байна л даа. Элбэгээг хар л даа, төрөлхийн улс төрч, илтгэх урлаг талдаа Монголдоо ш тээ, дээр нь “Харвардын боловсролыг нь” нэмчихээр үнэхээр дийлдэхгүй байгаа байхгүй юу…

Ер нь тэ, одоо сонгуулийг “мэргэжлийн хийхгүй” бол дахиад л 7 сарын 1 гарахгүй гэх ямар ч баталгаа байхгүй ш тээ, олон нийт ч гэсэн тэгж “харж” байна. За хүлээж байгаарай, мань руугаа эргээд “коол” хий дээ, мань “уулзалттай байна”…

2010.04.24

Leave a Comment »

No comments yet.

RSS feed for comments on this post. TrackBack URI

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

%d bloggers like this: