"ХӨХ Танхим"

April 25, 2011

“Эрнандо де Сото Монголд айлчилж байна”

Filed under: сонирхоод үзээрэй — batjargaln @ 5:10 PM

Онлайн мэдээ харжээ суулаа. Байнга ордог хэдэн монгол сайт бий. Тэдний нэг Ньюс.мн-ий “тэргүүн нүүр”-нд ноднин манай оронд айлчлаад буцсан “эдийн засагч хийдэг” нэгэн эрхмийн нэр дурайтал бичээтэй харагдана. Хувь хүнд нь биш, энэ хүнийг тойрч хийсэн улс төрийн “шоу”-г эгдүүцэж эсэргүүцэж байсан учраас дахиад лавлаад хэсэг уншив. Өдөр тутмын ихэнхи сайтуудаар гарчээ. Зохион байгуулагч нь http://www.presidnet.mn гэх Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын албан ёсны сайт бололтой. Мэдээ ч гэж мэдээ юм, захиалагч нь ч гэж захиалагч юм. Өнгөн дээрээ нэг жижигхэн усан мэдээ мэт харагдавч цаана нь Монголын улс төрчдийн, төрийн албан хаагчдын, тэднийг тойрон “хүрээлсэн” биш, тойрон “шавсан” зангиатай гоожууруудын үнэн төрх харагдаад болдоггүй. Улсын Ерөнхийлөгчийнхөө хийж байгаа улс төрийг яаж унтраахаараа ингэж унтраадаг байна аа.
Ардчилсан намаас нэр дэвшсэн эрхмийг Монголчууд Ерөнхийлөгчөөрөө сонгосноос хойш 2 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Сайн муугаар хэлүүлж улс төрд 20 жил болсных нэг мэдээ зэргээр тавлуулаад байхааргүй туршлага суусан байх учиртай хүн. Гэхдээ аппарат нь “мордохын хазгай” л тааруухан байсан, одоо ч хэвээрээ байх юм. Мэдээ нь бүрэн эхээрээ энэ байна, та юу ч гэсэн нэг хараадах.
“Эрнандо де Сото Монголд айлчилж байна”
Алдарт эдийн засагч, Перу Улсын Эрх чөлөө, ардчилал хүрээлэнгийн тэргүүн ноён Эрнандо де Сото манай улсад айлчилж байна. Ядуу, эмзэг бүлгийн айл өрхийн эд хөрөнгийг бүртгэлд бүрэн хамруулах замаар эдийн засгийн эргэлтэд оруулж, амьжиргааг нь дээшлүүлэх боломж олгох чиглэлээр Э.Де Сото-гийн хүрээлэн дэлхин олон оронд амжилттай үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэрээр 2010 онд Монгол Улсад ирж энэ чиглэлээр зарим судалгаа хийжээ.Ноён Э.дэ Сото өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж, Монгол Улсад хийсэн судалгааныхаа дүнг танилцуулж, бүрэн хэмжээний төсөл хэрэгжүүлэх арга замын талаар санал солилцлоо. Энэ удаад тэрбээр мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын урилгаар манай улсад хүрэлцэн ирээд буй бөгөөд Засгийн зарын холболгдох байгууллагуудтай уулзаж, өмчийн бүртгэлийн тогтолцоог сайжруулах чиглэлээр уулзалт яриа хийж байна.
Ерөнхийлөгч гэдэг албан тушаалтны хувьд биш, Элбэгдорж гэдэг хүнийх нь хувьд улс төрчийн хүсэл мөрөөдлийг нь ойлгож байна. Монголын Ардчиллын түүхийг бичилцэж яваа партизаных нь хувьд ч ойлгож байна. Гэхдээ жилдээ 18 тэрбум төгрөг буюу ойролцоогоор 14 орчим сая долларын төсөвтэй 2000 гаруй ажилчидтай ШУА-тай, 150-иад их дээд сургуультай, өөр бусад өчнөөн олон судалгааны хүрээлэнгүүд, судлаачдын армитай байж яагаад заавал очиж очиж гадны нэг нөхрөөр судалгаа хийлгэж, тэр нь байнга “айлчилж” тоглоод байдаг юм бэ. Тэгвэл яах гэж тэр олон хүнийг ингэж татварын мөнгөөр тэжээх ёстой юм. Хилийн чанадад үй олон залуучууд суралцаж байна. Тэдний бүртгэл, судалгаа, хаяг энэ тэр мэдээллүүд нь бүгд байх ёстой. Хэн хаана ямар мэргэжлээр суралцаж, ямар чиглэлээр судалгаа хийж байгааг та нар мэдэж байх ёстой. Энэ их хүчийг тэгээд юунд ашиглах ёстой юм бэ. Тэднийг төгсөөд эргэж ирдэггүй, “пицца зөөгөөд, шал угаагаад” алга болчихдог мэтээр баахан доромжилдог. Үнэндээ улс төрчдийн ийм арчаагүй улс төрийн харгайгаар тэдний итгэл алга болдог гэвэл нэг их хэтрүүлсэн болохгүй ээ.
Эрх ямба нь дутсан үү гэвэл үгүй, хаа очиж Монголын ард түмэн үе үеийн төрийн тэргүүнүүдээ хэзээ ч эрх ямбаар дутааж байгаагүй шиг санагдах юм. Хятадад очвол Ху Жин Таотой, Оросод очвол Медведевтэй, Америкад очвол Обаматай л харьцана шүү дээ. Өөр хэнтэй ярьдаг юм. Хуулиараа ч, олон улсад тогтсон жишгээр ч тэр тийм л байдаг биз дээ. Өөрснөө ч тэгж зиндаархдаг. Гэхдээ тэд нар гадны нэг нөхрийг иргэдийнхээ татварын мөнгөөр “жил болгон айлчлуулаад”, судалгаагаа хийлгээд байвал “нэг их удаан тэсэхгүй” нь ойлгомжтой. Гурван хүн тутмын нэг нь ядуу улсын анхны Ардчилсан Ерөнхийлөгч нь нэг гадаад “найз”-ыгаа татвар төлөгчдийн мөнгөөр урьж авчирчхаад Монголын хамгийн үнэтэй таван одтой буудалд тухлуулаад, “юм”-аа судлуулаад байвал Ардчилсан намын дараагийн “кандидат”-ыг хэн дахиж сонгох юм бэ?.
Яахав улс төр юм гэж бодъё, тэгвэл тэр улс төрийг чинь хүн ойлгохоор мэдээ болгоод биччих монгол хэлний зөв бичих дүрэм мэддэг баагий наад тамгын газарт чинь “ядаж нэг” баймаар юм. “Засгийн зарын холбогдох байгууллага” гэж яг юуг хэлээд байгаа юм бэ?. Судалгааны ажлаар яваа юм бол “айлчлах биш ажиллаж байна” гэж болдоггүй юм уу. “Алдарт”, “амжилттай яваа” “ноён” гэх мэт өчүүхэн ядмаг магтаалын үгээр яг юу хэлэх гээд байгаа юм, эсвэл наад алиа алдсан ядуу “пиар”-аа болиоч одоо. Харилцаа холбоо хөгжчихөөд байхад заавал бичиг цаасаа тэврээд ядуу орны төсөвт нэрмээс болоод “айлчлаад” байх шаардлага тэр нөхөрт байдаг ч юм уу. Сотог мэдэхгүй юм гэж бодоогүй биз дээ. Энэ их зардлаар нэг байтугай нэг хэсэг монгол залуучуудыг хөлсийг нь төлөөд ажиллуулж болно шүү дээ. Нэг их дутах нь юу л бол.
Осолд ороод үхэл амьдралын зааг дээр байхдаа Монголынхоо “алтан гартнуудад” итгэсэн шигээ, нэг муу жижигхээн судалгаа мудалгааг Монголынхоо чадалтай боловсролтой сайхан залуучуудаараа хийлгээч. Улсын Ерөнхийлөгч хүн чинь тэдэндээ итгэл, даалгавар өгч “дуудахад” юу нь болохгүй гэж. Эх орон дуудаж байна л гээд хүрээд ирнэ. Хийж ядах юм байхгүй ээ, бид одоо л энэ байдлаасаа салахгүй бол цаашдаа хэзээ ч салахгүй . Ойлгомжгүй, ядмагаас гадна хуучны дээрэлхүү өнгө аястай улс төрийг Тамгын газрынх нь гоожуурууд хийгээд байна уу, Элбэгээ хийгээд байна уу гэдгийг ялгахад хэцүү л байна даа.

“Эрнандо де Сото Монголд айлчилж байна”
Ийм нэртэй мэдээ монголын өдөр тутмын мэдээллийн ихэнхи сайтуудаар гарчээ. Бүр http://www.president.mn гэдэг сайт дээр хүртэл гарч. Ижил гарчигтай, ижил агуулгатайгаас гадна ижил алдаатай учраас ойлгомжтой байна. Зориуд share хийсэн бололтой. “Тараажээ”, “цацжээ” гэхийн оронд интернэтийн орчинд ажилладаг хэн бүхэнд share гэдэг англи үг нь илүү амар учраас хувьцаа, ногдол ашиг, бөхийн боорцогтой андуурахгүйн тулд хэрэглэлээ, ойлгоно биз.
“Эрнондо Де Сото Монголд айлчилж байна”.
Өө тийм үү, ноднин бас айлчлаа биз дээ, нэг л гүйдэлтэй болж дээ…

2011.04.25

Leave a Comment »

No comments yet.

RSS feed for comments on this post. TrackBack URI

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

%d bloggers like this: