"ХӨХ Танхим"

April 28, 2011

Хууч…

Filed under: сонирхоод үзээрэй — batjargaln @ 1:18 PM

Энэ жилийн хаврын синдром их сонин эхэллээ. Том уурхай, их мөнгөний сураг сонссон намууд яахаас ч буцахгүй болж, сонгуулийн хуулиасаа эхлээд сэтгүүлчийн үгийг хүртэл өөрийн таалалд нийцүүлж байх шиг. Гэхдээ бас нөгөө ардчилал, үндэсний эрх ашиг гэх мэт жижүүрийн үгсээ завсраар нь давтсаар. Ер нь ардчилал гэдгийг ойлгосон хүн Монголд байдаг ч юм уу. Лав л улс төрчид, түүний дотроо “Үүл баатар” одоо хүртэл ойлгоогүй яваа бололтой. Нэг хүн албан тушаалаасаа “буугаа л биз”. Шаралхаа л биз. Хураасан цуглуулсан жаахан “юмаараа” улс төр хийгээ л биз, тэгээд юундаа тэрэнд нь хорсоод, атаархаад үхчих гээд байдаг юм, шидсэн чулуу болгон руу нь л үсчих юм. Тийм байсан хүн үүнээс өөрөөр яаж улс төрөө хийх ёстой гэж.
Угтаа бол “Хуралдай”-нхны буруу биш шүү дээ, хүмүүс тэвчихээ больж байгаа нь үнэн. Тэмцэхийг хүсч байгаа нь үнэн, тэрийг нь ашиглаж турхирч байгаа нь үнэн, тэр тэмцэл, тэр турхиралтыг нь “мушгин” гуйвуулж сүржигнэж байгаа нь ч бас үнэн, Үүлээс эхлээд. Баабархуяг ч гэж Баабархуяг. Анализ маягийн юм бичиж байснаа сүүлдээ мэргэ төлөг, мөрөөдөл маягийн юм болоод явчихсан. Одоо хүмүүс бүүр их төөрөлдөж, эсрэг тэсрэг байр суурь нь хагарал маягийн юмандаа тулах нь бололтой. Хэн буруутай юм, Үндсэн хуулинд эв нэгдлийг илэрхийлэгч, билэг тэмдэг нь байх ёстой албан тушаалтнаас эхлээд манай улсад байдаг далан зургаахан албан тушаалтны нэг Үүл баатар ч өөрөө буруутай шүү дээ. 20 жилийн өмнө бүгдээрээ 45-ийн гутланд оочерлодог, 9-ийн тос, 24-ийн чихэр иддэг байсан чинь одоо нэг хэсэг нь тэр хэвээрээ, нөгөө нэг хэсэг нь социализмын үеийн сайд дарга нараас ч баян хангалуун амьдраад байхаар юм л юм хойно юм бодож л таараа.
Тэглээ гээд яах юм, үгээ хэлэх, жагсаал цуглаан хийхээс юугаараа хэтрэх юм, их сайндаа л хэтрүүлж ярина биз, гоё гоё хувцастай дүрдээ итгэсэн хийрхэл л хийнэ биз. Аль ч нийгэмд байх л үзэгдэл. Гэхдээ хүмүүс юмны учрыг ялгаж салгахтайгаа болж байна, арай ч нэг иймэрхүү “ордны эсвэл гудамжны хийрхэлд” автахаа больсон байхаа. Талбай дээр гэр бариулахгүй л гэнэ, трактор оруулах гээд бархирч явсан хүн тэрийг нь яагаад дэмжээд байгаа юм. Тэгж л байг л дээ, юунаас нь айгаад байгаа юм. Олигархи гэж нэрлэхээр намайг нэгд оруулсангүй ч гэх шиг. Тэгээд юундаа эмзэглээд үхчих гээд байгаа юм. Ийм улс төр хийгээд хэн ч юу ч олж долоохгүй ээ. Далдаганаад энд тэндхийн хувьсгал энээ тэрээ яриад, импортлох гээд байх ч юм байхгүй. Монголчууд тэр хэмжээнд нэгдэтлээ болоогүй. Амьдрах гээд, тав арван төгрөгний хойноос яваад үнэндээ мэдээ ч харж завдахгүй байгаа ш тээ. Үхсэн баасны хувьсгал, үхсэн баасны улс төр. Хамгийн их завтай, хийх ажилгүй хүмүүс нь улс төрчид, ордныхон, хувьсгалаар амьсгалагсад шүү дээ.
Тэгээд л худлаа нэг их Ленин ишилсэн “нийтлэлчид”. Энэ баабар.мн-ий хэдэн нийтлэлчдэд нийгмийг улам хагаралдуулж, улам хэрэлдүүлж дайран дээр нь давс нэмж турхирах ямар хэрэг байгаа юм. Өөрөө юу ч хийгээгүй байж л нэг их зааж зааварласан, үгэнд үг “нууж” шидсэн нэг “сахал”, уулгамч юм шиг л бүх юм руу “бичиж” байдаг нэг “баатар”, зөв ч бичиж чаддаггүй шахуу хэдэн алиа гарууд. “Хэрвээ хэн нэг нь хэн нэгэнд юу ч амлаагүй бол хэн нэгнээс хэзээ ч шүүмж доромж сонсохгүй”. Хэн нэг нь хэн нэгэнд ямар нэгэн юм барин тавин амласан учраас л хэн нэг нь тэрийг нь нэхээд амар заяа үзүүлэхгүй байгаа нь тэр. Тэрийг нь бас хэн нэгэн нь ашиглаад хэн ч биш байснаа одоо “лаг” болчхоод байгаа хэн нэгнүүдээс хариугаа авах гээд л үзэж тарж байна. Мөн чанар нь ижилхэн дээ, чааваас.
Ардчиллын 20 жилийн түүхэнд байгуулагдсан мянга мянган төрийн бус байгууллагуудаас хамгийн гоё нэртэй, хамгийн ухаалаг зорилготой нь Сонгогчдын Боловсролын Төв гэж байгууллага байлаа, одоо ч байгаа. Одоо жаахан идэвхитэй ажилламаар юм. Бат-Үүл ч, Баатархуяг ч, Энхбаяр ч улс төр л хийж байгаа, хэрээ хэрээнийхээ харыг гайхаад хэрэг байна уу.
Ална хядна, дуусгана гэж баахан бархирдаг ч сонгуулиар л төрөө байгуулаад хорин жил боллоо, хулхидуулчхаад л байгаа болохоос биш. Долоон сарын нэгнийхийг байг, ядахдаа алуулаад арван хэдэн жил болсон Зоригийнхоо хэргийг илрүүлчхээд том баа!. Энхбаяр нь гудамжинд удаж тэвчихгүй уйдаад, Үүл нь ордонд байж тэвчихгүй уйдаад аль алиных нь хууч нь хөдлөөд, хэдэн сэтгүүлч нь далдганадаг хууч нь хөдлөөд үнэн ёооёо царайлж байна аа.
“A lemon squeezed too many times is considered garbage” гэж Энн Ландер их гоё хэлсэн юм билээ. Одоо энэ үгийн цаад агуулга нь өнөөгийн улс төрчдөд яг таарна.

2010.04.28

Leave a Comment »

No comments yet.

RSS feed for comments on this post. TrackBack URI

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

%d bloggers like this: