"ХӨХ Танхим"

May 25, 2011

Америкаас “ачъя”… – Сантис шиппинг

Filed under: сонирхоод үзээрэй — batjargaln @ 3:23 PM

Олоон жилийн өмнө “Холын Америк ойртож байна” гэдэг нэртэй нэвтрүүлэг Монголын үндэсний телевизээр гарч, тэр баян тарган хөрөнгөтөн орон үнэхээр бидэн рүү ойртож байгаа мэт санагдаж, Майкл Жексон шиг бүжиглэж сурахаар уралдаан тэмцээнүүд зохиогддог байж билээ. Нэг их муу талаас нь харуулаагүй санагдана, үзэл суртлаар боомилогдсон соц нийгмийн үеийн төсөөллөөс нь хүмүүсийг салгах зорилготой л хийгдэж байсан байх. Гэхдээ өнөөгийн өнцгөөс харахад угаасаа “хол” байгаагүй юм билээ.
Ердөө жил гаруйн өмнө “Katy Perry Sending Russell Brand to Outer Space” гэсэн нэртэй мэдээ гарч олныг шуугиулж байв. Сүй тавьсан найз залуугийнхаа төрсөн өдрөөр Виржиниа гэдэг өөр гариг руу аялах эрхийг худалдан авч бэлэглэжээ. Хүмүүс зарим нь атаархаад, зарим нь гайхаад өнгөрсөн. Уг нь баян одуудын мөнгөө юунд үрж тансаглах нь хэнд ч хамаагүй мэт санагдавч мөнгөтэй бол өөр гариг руу аялж болдог юм байна гэдэг нэг зүйлийг ойлгоцгоосон байх.
Хэдхээн хоногийн өмнө мессенжерт орлоо. : Хөгшөөн наана чинь аятайхан зуун тав хэдтэй байгаа бол, ачуулвал ямархуу болох бол, мэдээд өгөөч? : Найздаа IPhone second hand хямдхан олоод явуулаач, 100$-д багтах болов уу?: IPad 2 хэрэгтэй байна, судлаад өгөөч! Танилуудын чатнаас иймэрхүү яриа сонсож бас ганц нэг үнэ мэдэж өгөв. Авахыг хүссэн тэдгээр бараанууд нь бүгд Монголд бий, төрөл бүрээрээ, өнгө өнгөөрөө, загвар үнэ бүх юм нь олон зуун сонголттой байгаа хэдий ч тэд Америкаас захиж авахыг хүсчээ. Зарим нь чамирхаж этгээдэлдэг байх, зарим нь бараа бүтээгдэхүүний чанарын ялгааг боддог байх, зарим нь ажил, амьдралын шаардлага ч байдаг байх. Гэхдээ хамгийн гол нь ийм боломж хүн бүрт нээлттэй байдагт хамаг учир байна.
Баян америкийн одууд шиг тансаглаж хэрэглэдэг алмазан шигтгээтэй цагаан алтан корпустай гар утас, хоёр сая долларын үнэтэй Bugatti Grand, манай “атаманууд”-ын Мерседес Бензэд захиалгаар хийлгэсэн найман зуун мянган еврогийн үнэтэй ан хийхдээ унадаг унаа ч тэр хүмүүсийн нэг л төрлийн хэрэгцээ. Зүгээр л хувь хүний сонголт мэт харагдавч хүн өөрийнхөө хэтэвчнийхээ чадлаар авахыг хүссэн бараагаа дэлхийн хаанаас л бол хаанаас, хаана амьдарч буйгаасаа үл хамааран худалдан авч чадаж байна. Яагаад?
Асуудлын учир нь үүнд байна, харин яагаад тэр вэ? Хариулт нь их энгийн, яагаад гэвэл таны захиалсан барааг хаана л бол хаана хүргэж өгч үйлчилдэг шиппингийн үйлчилгээ байгаа учраас тэр. Их энгийн. Нэг ширхэг ном захиалсан ч хүргээд л өгнө, автомашин, компьютер, гар утас тэр бүү хэл хүүхдийн тоглоом захиалсан ч яг гэрийн чинь хаягаар хүргээд өгнө, гараас гарт, хаалганаас хаалганд хүргэж өгнө. Пиццаг бол бүр хамгийн найдвартай хүргэж өгнө. Хав халуунаар нь, уур савсуулаад, үнэртүүлээд л зогсож байна гэж мэд. Учир нь хаана хүн амьдарч байна, тэнд хүний амьдралын өдөр тутмын хэрэгцээний бүх зүйл байх ёстой. Хоол ундаас эхлээд нойлын цаас, оо сойз гээд цаашлаад соёлын хэрэгцээний, ядаж л сонсох радиотой, унших номтой, боломжтой бол хөргөгчиндөө “хэдэн шил хүйтэн пиво”-той байхыг хүснэ. Дэлхийн улс орнууд хөгжлийн түвшин адилгүй ч гэлээ, хэрэгцээ шаардлага нь олон талаараа төстэй. Түүнийгээ хэрхэн зохицуулж байгаа нь ч төстэй. Энэ бол даяаршсан дэлхий ертөнц.
Бидэнд ч энэ боломж өнөөдөр хэдийнээ бий болжээ. Та интернэт хэрэглэдэг бол бараагаа үзэж хар, сонго, захиал, мөнгөө төл, харин бид хүргээд өгье гэх компани хувь хүн байгууллагууд маш олон болсон байна. Дэлхийн худалдааны хил хязгааргүй боломж энэ юм, төлж л чадвал өөр гариг дээр ч хүртэл хүргэж өгч чадах солиормоор үйлчилгээ. Ном сэтгүүлээс эхлээд аяга таваг, ор дэр, хөргөч телевиз гээд тоочвол барагдахгүй урт жагсаалт гарах зүйлсийг шиппингээр хүргэж өгч үйлчилж байна. Энэ нь сүүлдээ бүр соёлын нэгэн хэмжүүр болтлоо өргөжин хөгжиж байх шиг. Бэлэн мөнгөний хэрэглээнээс татгалзсан шиг заавал “өөрийн биеэр дэлгүүрт морилж” худалдаа хийхээс бүрмөсөн татгалзах цаг айсуй. Дэлгүүр хэсэх нь стресс тайлах, удаан “тэнэвэл” жин хасах гээд олон чухал талтай боловч ер нь шиппингээр хүргүүлчихвэл амар даа.
Шиппингийн үнэ мэдэх санаатай “гүүгэл”-длээ. Хоёр блогт онлайн худалдаа хийж, Сантис шиппингээр үйлчлүүлсэн тухай пост үлдээж, зөвлөгөө өгсөн байна. “Эрдэнзулын Ертөнц” гэдэг нэртэй аятайхаан блог байна. Зөвлөгөө нь их энгийн атлаа чухал юм.
Энэ зунаас эхлэн онлайн худалдаа хийж үзлээ. Их л гоё санагдаж байсан. Цаашид онлайн худалдаа хэрхэн хийх талаар мэдэхгүй хүмүүст зөвлөгөө хүргэх зорилгоор энэхүү бичлэгийг оруулж байна.
1.Олон улсын карттай болох хэрэгтэй.
2. Найдвартай тээврийн газар олох хэрэгтэй манайхан карго гэж нэрлэж заншсан
Миний бие Сантис шиппинг гэдэг байгууллага-г сонгосон. Аан яагаад сонгосон юм бэ гэж үү? Нэг танил маань хэрэглэдэг тэгээл би хэрэглээд эхэлсэн Цахим хуудас нь энэ байна?
Сантис Шиппинг http://www.santis-shipping.com/
3. Дараа нь та бараа худалдан авах дэлгүүрээ сонгох ёстой. Миний хувьд амазон-ы байнгын үйлчлүүлэгч найдвартай гэж хэлэх байна. Bestbuy, bla bla гээд онлайн дэлгүүрүүд хог шиг л байгаа, тэгэхдээ л амазоныг хэрэглээд заншчихсан.
За одоо энэнээс хойш дугаарлалт байхгүй цэгцгүй ярьж эхэлнэ шүү.
Онлайн дэлгүүрүүдийн зарим нэг гоё юм Өдрийн хямдрал(Today Deals) гэх мэтийн урамшуулалт, үйлчилгээ үзүүлдэг. Бараагаа захиалахдаа сонгосон каргоныхоо хаягийг оруулаад захиална. Ихэнх онлайн дэлгүүрүүд Хаяг Баталгаажуулалтын Системтэй байдаг нь их авууштай хэрэг. Энэ нь таны бичсэн хаяг үнэн зөв эсэхийг шалгадаг юм. Бас нэг юм зөвлөхөд байнга гадаадаас юм авдаг бол нэг сонгосон дэлгүүрийхаа(Миний хувьд амазон-ыг сонгосон (дэлгүүр гэе)) premium үйлчлүүлэгч болчихвол их амар байдаг. Амазон сайт нь 75$-р тусгай хэрэглэгчийн эрх байдаг ба энэ эрхийг таван хүн дундаа хэрэглэж болдог ба та тусгай хэрэглэгч болсноор ямар ч барааг 2 хоногын дотор үнэгүй хүргүүлэх болно. За тэгээд бараагаа захиалсан бол тухайн дэлгүүрээс таньд захиалгын ID эдр гэж нэг тоо код эдр өгнө. Тэрүүгээрээ бараа маань хүрэх газраа хүрсэн байна уу? Хаана явжийна гэх мэтийн мэдээллийг авж болно. Ингээд бараа тань таний сонгосон каргоны хаяган дээр очсон бол Каргоныхо холбогдох майл хаягаар(би ийм бараа авсан монгол руу хүргэж өг гэсэн утгатай юм бичихэд л болно би лав тэгдэг юм) мэдэгдэнэ. Ингээд монголд ирснийх нь дараа хаягаар нь очиж авна.
Карго-г сонгохдоо анхаарах зүйлс:
1. Баталгаатай эсэхийг шалгах
2. Тээврийн зардал(Сантисын Агаарын ачааны тариф кг нь 10$)
Хүн хаана хөл тавьж байна, хаана ажиллаж амьдарч байна, тэнд хүний хэрэгцээний бүхий л зүйлсийг хүргэж зөөх үйлчилгээ дагаад л хөгжиж байна. Эрэлт гэдэг бол төлбөрийн чадвартай хэрэгцээ, энэ утгаараа төлбөрийг нь төлж л байвал таны барааг өөр гариг руу ч зөөхөд бэлэн байна. Энэ бол өнөөдрийн дэлхийн худалдааны солиормоор боломжуудын нэг яах аргагүй мөн, мэдээллээс гадна худалдаа үйлчилгээ даяршиж бүр “сансаршиж”, “огторгуйсч” байгаа гэлтэй. Шиппингийн бизнесийн нэг онцлог нь энэ.
Шиппинг гэдэг нэр томъёо интэрнэт гэдэг шиг манайд хэдийнэ нэвтэрч хуучирсан байна. Гэхдээ энэ ойлголтоор хилийн чанадаас бараа бүтээгдэхүүн ачуулж зөөлгөхийг түлхүү илэрхийлж байна. Харин америкт бол энэ нь интернэтээр захиалсан бараа үйлчилгээг гараас гарт, хаалганд хүргэх үйлчилгээ юм. Кетти перри найз залуудаа өөр гариг руу аялах тикет бэлэглэсэн нь тийшээ хүргэж өгдөг шиппинг байгаа л болохоор л тэр. Өөр нэг блогт Мандах гэдэг залуу ийн бичжээ.
Амазон.ком-д бүртгүүлээд гэрийн хаяг өөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл бүхий анкет бөглөх юм. Мөн Монголд хүргүүлэх компанийхаа Америк дахь хаягийг нь маш дэлгэрэнгүй бичих хэрэгтэй. Мэдээж та Англи хэлний зохих мэдлэгтэй байх ёстой шүү. Би ч бүүр манарч өгсөн дөө. Ашгүй тэр залуугын зааснаар хийсэн болохоор ямарч асуудал гараагүй. Амазон улс дотроо хүргэлт нь үнэгүй учраас тухайн хүргэлтийн компанид маань аваачиад өгнө. Тэгээд л тэндхийн компани Монгол дахь салбартаа илгээнэ дээ.
Монголд хүргэлтийн үйлчилгээг үзүүлдэг газраар хуучин ажиллаж байсан Сантис төвийг сонгов. /Santis Shipping/ Өөр сайн шиппингийн компаниуд Монголд байдаг байх гэхдээ тэнд ажилдаг эгч нарыг танидаг болохоор сонгосон хэрэг. Бусад газруудыг нь сайн мэдэхгүй юм. Энд хүргээд ирсэн барааг тань кг аар тооцон хөлсөө авдаг. Ачаа хэр хүнд байхаас шалтгаалан бараа тань үнэ нь өсөх нь дээ Сантис шиппинг сонирхож байвал энэ хаягаар орж харна уу . http://www.santis-shipping.com эсвэл энэхүү утснаас лавлаарай. 312795
Зиа тэгээд шиппингийн үйлчилгээний хувьд хүлээлт нь тун хэцүү юм. Миний ачаа бараг 21 хоног болсон шүү. Уг нь 14 хоногт л ирдэг гэсэн. Яаг миний ачаа ирэх үед Бээжинд онгоц саатдаг нь ч бас юув дээ кэкэ. Хүлээх нь жаахан хэцүү юм байна л ээ кэкэ. Бараагаа харах хүсэл бас яаж байгаа бол гэдэг санаа зоволт байдаг юм шиг. Тэгэхээр бодиттой хэмнэлтийг харлаа. Бүүр 500 мянган төгрөг хэмнэчихсэн гээд боддоо. Дахиад юм захиалах шунал хөдөлдөг юм байна л ээ😛

Энэ бол ямар ч чимэг хачиргүй хэрэглэгчдийн сэтгэгдэл. Шиппинг Монголд дэлгэрч байна, улам олон хүмүүс үйлчлүүлэх болно. Гэхдээ ямар газраар үйлчлүүлэх вэ гэдэг нь хувь хүний сонголт боловч олон жилийн туршлага, хэрэглэгчийг гэх үйлчилгээг нь харах хэрэгтэй. Залуус Сантис Шиппингийг сонгож байна. Олон мянган залуучуудыг англи хэлтэй болгосон энэ газар түүнээсээ ч олон хүнд “Холын Америкийг Ойртуулж” өгч байна. Америкаас юуг ч худалдан авч болно, энэ боломж таньд нээлттэй, харин Сантис Шиппинг таны захиалсан барааг хүргэж өгөх болно.

Leave a Comment »

No comments yet.

RSS feed for comments on this post. TrackBack URI

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

%d bloggers like this: