"ХӨХ Танхим"

June 2, 2011

Харуусал

Filed under: бичсэн Батжаргал — batjargaln @ 2:18 PM

Хүүхдийн баяр болж байхад хэдэн найз нарын маань нэг өнчирчих юм. Муу ээж нь урд шөнө гэнэт л харвачихаж. “Найз нь ээжгүй болчихлоо” гэхээс өөр юуг ч хэлж чадаагүй найзынхаа өмнө буруутай ч юм шиг, өмрөөд л явчихлаа. Ядахнаа хүний нутагт, ертөнцийн нөгөө бөөрөн дээр номын мөр хөөж явааг нь хэлэх үү. Хөөрхий ижий нь гэртээ, сүүлд сонсохнээ Сэлэнгэдээ өнгөрчээ. Юм юм л бодогдоод болдгүй.

Аав минь өнгөрөөд удаагүй байгаа болохоор, ийм үед мэдэрдэг зовлон гуниг, хань татсан ганцаардал, хүн хүнийг царайчлан аавын минь тухай ганц дурсамж ч атугай ярих болов уу гэж горьдох ижийн харц, дотогшоогоо урсаж, аавтай улам л адилхан болоод байгаа муу том ахын минь өвгөрч яваа царай, ээжийг уруу татаад л усан нүдэлж суусан ганц муу эгч, амьдралд хөлөө олох нь битгий хэл яваа муу бага дүү, бага ах хоёр минь гээд бүгдийгээ нүдэндээ төсөөлж муу найзынхаа зовлонг сэтгэлдээ хуваалцлаа. Хүн ер нь үхэл хагацал зовлонг заавал биеэрээ үзэж байж мэдэрдэг муу заяатай амьтан шиг байгаа юм.

Аав ижий хоёроо амьдад нь нэг их жаргаах нь юу юм, ядахнаа зовоохгүй амьдрах хэрэгтэйг үхсэнийх нь дараа л ойлгодог бололтой. Ядаж амьдад нь “том хүн” болж чадвал тэднийхээ өмнө их том гавъяа байгуулах байх даа, гэхдээ бараг чадахгүй биз дээ, үхүүлж байж л том хүн болдог хатуу хорвоогийн хууль бий хойно. Хүн аавыгаа унахаар улам хатуужих гэж хичээдэг юм билээ, ижийдээ хань болж аавынхаа үлдээгээд явсан орон зайд өсч өндийх гэж гэж оролддог байх. Өнгөрснөөс нь хойш сэтгэлээ онгойтол нэг уйлж ч чадаагүй яваа болохоор ч тэрүү. Харин ижийгээ унахаар яадгийг мэдэхгүй юм, их л эмтрэх байх даа. Муу найздаа энэ бодлоо хэлсэн.

Дэргэд нь байгаагүй болохоор ямар хэцүү байгааг нь төсөөлж байна аа хөөрхий. Багшийн дээдийн ангийн хэдэн найз нараас маань хамгийн дуу цөөтэй, дотогшоо нь болохоор их л өрөвдлөө. “Найз нь сургууль соёл гэж гадуур дотуур тэнэж яваад бараг дэргэд нь байсангүй дээ” гэж байна лээ. Тэгэхээр нь хэллээ, “миний найз битгий тэгж бодоо, номын мөр хөөж дэлхийг туучиж явсан отгон хүүгээрээ бахархаж суусан биз муу ээж нь” гэж. Нээрээ ч бид хэдээсээ л анх хилийн дээс алхаж, эрдэм номтой нөхөрлөсөн шиг нөхөрлөж, сайхан амьдрал бий болгох гэж зүтгэж яваа жирийн л нэг залуу. Муу сайн явахын алинд нь холбоо хэлхээтэй байж, зэмлэх үедээ зэмлэж дэмжих үедээ урам өгч явсан муу найз маань хэцүү л яваа байх даа, урд шөнө Монгол руу ниссэн юм.

Нэгдүгээр курсэд байхдаа хааяа очиж хоол хийлгэж иддэг, хоёр оюутан хүүхэддээ хань болж суусан нэгэн сайхан ижий бурханы оронд одлоо. Бид чинь ийм зовлонг хэзээ нэгэн цагт амсах л тавилантай хойно, түрүүлж мэдэрсэн нэгэндээ сэтгэлээрээ хань болж, амьд сэрүүн байгаа бол муусайн хөгшчүүлээ нэг эргэж, цайны сүү бариад очоорой миний найзууд. Хаа очиж муу найз маань харин ч ижий аав хоёрыгоо зовоогоогүй ээ. Ачийг нь тэврүүлж, нэмж өнчрөх хүмүүс зөндөө л цуглуулж өгсөн сайн хүү. Ганцхан уулзаж л чадсангүй. Гээд яахав, хэдэн найзууд нь хамт, зулай зулайгаа гишгэж төрсөн ах эгч нар нь хамт байгаа болохоор хуваалцаж суугаад нимгэлнэ дээ хэдүүлээ.

2011.05.31

3 Comments »

  1. tiim shuu hagatsal gedgiig bie deeree amssaan bi.
    eej aav n bgaa humuus neg ih oilgohgui.
    suuld n tegeh min yaavdaa ingeh mni yavdaa gej bodogddog yum daaaa……

    Comment by oyuka — August 29, 2011 @ 12:28 AM

  2. Bayarlalaa Jagaa.

    Comment by byamba — July 3, 2011 @ 9:33 PM

  3. Tiim shuu

    Comment by Umbaja — June 2, 2011 @ 11:52 PM


RSS feed for comments on this post. TrackBack URI

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

%d bloggers like this: