"ХӨХ Танхим"

September 8, 2011

Англи хэл сурч байна уу, надад нэг ийм туршлага бий …

Filed under: сонирхоод үзээрэй — batjargaln @ 6:44 PM

Юуны өмнө бүх хүмүүст хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе!
Ойрдоо блогтоо салхи оруулсангүй, бичих суух зав муутай зуныг өнгөрөөлөө. Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байна, аав ээж хоёр минь багш хүмүүс, би өөрөө багшийн сургууль төгссөн болохоор бидний хувьд нэлээн утга учиртай баяр бол хичээлийн шинэ жилийн баяр. Тиймээс цэцэрхэж цэлмэлгүй энэ жил хүн бүр ямар нэгэн шинэ юм сураасай хэмээн хүсч найдаж байна. Эрдэмд оройгүй гэдэг. Сурах хүсэл эрмэлзэлтэй ч ажлын ачаалал их байдаг, гэхдээ сурах аргаа олчихсон хүмүүстэй өөрийнхөө бяцхан туршлагаасаа хуваалцахыг хүслээ. Авах гээхийн ухаанаар хандана бизээ.
Англи хэл. Сайн сурчихвал уг нь сайхан хэл, мэдээж чухал хэл. Их олон хүний төлөвлөгөөнд байгаа хэл. Энэ хэлний рекордыг тоочвол цагийн гарз биз. Гэхдээ хэлмээр санагддаг хэдэн зүйл байна аа байна. Интернэтийн хэл, гадаад ертөнцөд өөрийгөө таниулах, боловсролоо нэмэгдүүлэх түлхүүр хэл болохоор зайлшгүй сурах шаардлагатай. Манайханд бие даан сурах гэсэн нэг ойлголт бий. Ажлын юмуу хичээлийн хажуугаар, зав зайгаараа сурах гэсэн үг юм уу даа. Тийм болохоор амралтынхаа цагаас хагасалж, зөвхөн өөртөө зориулах цагаараа л оролддог ажил юм.
Англи хэлний хувьд дэлхий дээр хамгийн их судлагдсан хэл болохоор тэр хэмжээгээрээ заах арга барил нь бас төдийчинээ хөгжсөн хэл юм. Бизнесийн, хүүхдийн, орчуулгын, ярианы гээд хүнд ямар хэрэгцээ байна, түүнд нь тохирсон хэлбэрийн заах арга технологи их байна аа. Бүр цааш нь гүнзгийрүүлбэл тухайн хэл дээрх ямар чадвараа хөгжүүлэхийг хүсч байна, түүнд нь зориулсан заах аргууд ч байна, жишээ нь зөвхөн сонсох чадвартаа илүү анхаарч байгаа бол түүнийг нь хөгжүүлэхэд зориулсан зөндөө олон хичээлүүд бий. Миний хувьд хамгийн их хичээж байгаа юм бол сонсох чадвар. Хаанаас ч билээ хэлийг ер нь чихээрээ сурсан нь их сайн гэж сонсож байсан юм. Хүн болгон өөр өөрийн гэсэн сонсох чадвартай, бас өөрийн гэсэн онцлог аялагатай. Бидэнтэй яг адилхан англи хэл сурах гэж оролдож байгаа гадныхан, за тэгээд төрөлх англи хэлтнүүд дотроо хэчнээн олон аяг маяг, аялага байгааг бүү мэд. Ямар ч гэсэн түүнд суралцах гэж оролдох нь их чухал санагддаг юм.
Эхлээд сурч байхад бритиш болон американ хоёрыг сайн ялгадаг болоод ирэхээрээ нэг их урам орж байснаа нуух юун. Би дуу хөгжимд дуртай, надтай адилхан олон хүн бий гэж боддог. Миний хуваалцах туршлага бол дуу сонсож сонсох чадвараа хөгжүүлэх. Дэлхий даяар түгсэн олон гоё дуу бий, миний хамгийн их сонсох дуртай дуунуудаас нэрлэвэл мэдээж хамгийн түрүүнд Ленноны алдарт “Imagine” байна, алдарт “Stand by me” байна, би бас л Ленноны хувилбарт дуртай, Леди Гагагынх бас гоё болсон. Жишээ нь энэ хоёр дууг дэлхийн олон мянган хамтлаг дуучид өөр өөрийнхөөрөө дуулсан байдаг. American Idol, X Faxtor гээд Америк Английн олон сая үзэгчтэй том шоуны оролцогчид бас янз янзаар олон гоё дуунуудыг баяжуулж байна. 1976 оны бичлэг нь youtube дээр байдаг Элтон Жонны “Sorry seems to be the hardest word” бол их түгээмэл дуу. Олон ч янзын хувилбараар дуулсан. Сүүлийн үед нэлээн их дэлгэрээд байгаа Rolling in the deep гэдэг дуу бий. Их олон хүн өөр өөрийнхөөрөө дуулсан. Ийм түгээмэл дуунуудын дор хаяж арваас доошгүй хувилбарыг татаж аваад машиндаа, гэртээ мр3, ipod гээд сонсож болох юу байна түүгээрээ сонсвол нэг үгийг хэдэн янзаар хэлж дуудаж байгааг анзаарахаас гадна өргөлт, аялага гээд суралцах юм их бий.
Сүүлийн үед манайхан ч гэсэн гадны дууг сайн дуулж байна лээ, жишээ нь тэр UBS-ын зохион байгуулдаг дууны уралдааны оролцогчид бол хэд хэдэн гоё дууг дажгүй сайн дуулсаныг youtube дээр тавьсан байна. Нэг их дууны нэр санал болгохыг зорьсонгүй, иймэрхүү маягаар өөрийнхөө дуртай англи дуунуудыг олон янзын хамтлаг дуучдын дуулснаар сонсоод байвал муугүй шүү гэдгийг л хэлэх гэсэн юм.
Enjoy!

2011.09.08

3 Comments »

  1. Баярлалаа зөвлөгөө өгсөнд. Миний хувьд би бас тэгж боддог юм чихээ дасгах нь зөвөө гэж. Тиймдээ ч хоол хийх гэртээ харих хааяа зүгэр нэг цай уух зуураа VOA, BBC энэ тэрийг сонсдог юм бас дуу ч сонсдог. Энэ нь надаа тус болж байгаа юм шиг санагддаг ш дээ. Хааяа үарим үгийг нь дагаж хэлж үзнэ. Хааяа зөв сонсоно. Тэгээд тэр үгээ словардана. Ингэхээр бас овоо хэдэн үг мэдээд байгаам шиг байдийн. Хэ хэ хэ ямартай ч баярлалаа. ^_^

    Comment by Narangoo — September 15, 2012 @ 11:54 PM

  2. Баярлалаа

    Comment by s — February 18, 2012 @ 9:58 AM

  3. Thanks for you

    Comment by Ari — November 24, 2011 @ 11:49 PM


RSS feed for comments on this post. TrackBack URI

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

%d bloggers like this: