"ХӨХ Танхим"

September 10, 2012

Speaking words of wisdom, let it be …

Filed under: сонирхоод үзээрэй — batjargaln @ 9:29 PM

Бараг саяхандаа, Харангын 20 жилийн ойн концертыг телевизээр үзэж билээ. Лхагваагийн цээл хоолойг нэг сонсъё гэж үнэхээр хүсч, цангаж байсан юм. Тоглолтыг нь очиж үзэх бололцоо таараагүй болоод ч тэрүү, ер нь жаахан цаг зав гаргаж чухалчилж ирээд үзсэн юмдаг. Гэвч санасан хоолойгоо битгий хэл авиагаа сонсож ч чадаагүй, уурандаа уйлж… Лхагвааг баахан харааж харааж тайвширч билээ.

Алс хол хүний нутагт аавтайгаа золгонхон зүүдэллээ … гэдэг гоё дуу дуулдаг нөгөө гоё хоолой таг, нэг л аймаар зарамдсан, сахал үс савхи шил болсон бүдүүн нөхөр, дуу ч байдаггүй. Хамтлагийнхан нь дууных нь өнгийг доошлуулж тааруулж өгөөд. Дээшээ яваад л байдаг нөгөө гоё хүчтэй хоолой хаачсын бүү мэд, таг. Харангад тийм хайртай байлаа, одоо ч дуунд нь хайртай хэвээрээ л дээ…

Харангын Санана даа гэдэг дууг мэднэ дээ. Дахилтыг нь англиар хийж байсан дуу. Тухайн үедээ хэл ус гадарладаг хүмүүсийн элэг доог болж байсан бололтой юм билээ. Яагаад тийм оролдлого хийснийг нь асуугаагүй байж хэдэн үг буруу дуудсаных нь төлөө шоолж байсан тэр хүмүүсийг өнөөдөр таарвал ёстой нэг болгож тавих юмсан. Харанга бол олон юмны анхдагч байснаараа үеийн үед дурсагдах учиртай хамтлаг…

Бид бол нэг их үзэл сурталд баригдаж байгаагүй үеийн хүүхдүүд, Битлзийг хориогүй байхад нь сонссон болоод ч тэрүү, дэлхийн хамтлаг гэдэг утгаар нь англи хэлний хичээл эхлэхэд “явдаг” Еэстүдэ гэдэг дуугаар нь л мэддэг байлаа. Чой.Лувсанжав гуайн Монгол телевизээр заадаг хичээл. Тэрнээс хойш олдсон дууг нь сонссоор байгаад зүрх сэтгэлд минь байдаг “Гадаадын Харанга” болсон юм.

Түүнээс олоон жилийн дараа англи хэл үзэв ээ, хөгширсөн хойноо ч гэсэн хэнээс юугаараа дутахав. Эхэндээ ч олигтой болж өгдөггүй. Дунд сургуульд заалгаагүй болохоор суурь гэх юм байхгүй. Хэдэн үгтэй болоод хэдэн жил болов. Ингэхдээ Битлзээ сонссоор л явсан юм. Хэлээ овоо “доторлохтой” болоод ирэхээрээ Битлз-ийнхээ дууны үгийг ойлгодог болоод, англи америк хүмүүсийн ярианы онцлогийг ялгадаг болоод ирэхээрээ өөртөө баярлаж байна гэж жигтэйхэн. Ёстой нэг янзтай кайф авна даа, харин …

Харийн нутагт цагаан сар өнгөрөөж байх зуур Монголд минь Бүүтлэг Битлз гэдэг хамтлаг айлчлав, айлчлах ч гэж ирж тоглов. Аль хавар л ирнэ гэдгийг нь сонсож байсан ч нэг их тоогоогүй юм. Гэтэл хотын дарга Үүл тосч аваад, уулзаад Битлзийн улс төрийн нэр нөлөө, сүүдрийн тухай Монголын “ардчиллын акулууд” юм хум яриад ирэхээр гүүглдлээ, нөгөө Бүүтлэг Битлзийн тухай, ганц нэгээр барахгүй хэдэн дууг нь юүтүбээр сонсов. Харах царайны л Битлз байдаг байгаа …

Тэр өмссөн зүүсэн, байж байгаа байдал, хэл ярианы гажиг, солгойлдоод тоглож байгаа нь хүртэл Битлз ээ, Битлз. Ийм хамтлаг ирсэнийг үзэж чадсангүй, Харангийнхаа 20 жил шиг. Гэхдээ нэг юмыг л их сайн ойлголоо, Харангын Лхагваа бол агуу юм, халгиж цалгисан их авъяас юм, гоё цээл хоолой юм, даанч бурхан тэр хоолойгоо гамнах ухаан заяасангүй. Ер нь Битлзийн ид үедээ дуулж байсан бичлэг нь, Харангын лаг байх үеийнх нь дуутай эн тэнцүү л учир холбогдолтой байдаг юм, миний хувьд.

 

2012.09.11

Leave a Comment »

No comments yet.

RSS feed for comments on this post. TrackBack URI

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

%d bloggers like this: