"ХӨХ Танхим"

November 28, 2012

2012 оны онцлог үйл явдал, үгс минийхээр …

Filed under: сонирхоод үзээрэй — batjargaln @ 10:23 PM

Хэн ч ийм тодруулга өөрийнхөөрөө хийх эрхтэй бөгөөд, дүрэмгүй гэдгийг сануулъя. : )

Оны дутагдсан тэмдэг: Dislike
Оны түгээмэл гадаад үгс: Like, Share, Gannam Style
Оны хүнд гар: Асашёорү Дагвадорж:)
Оны цайчихсан үг: “Энэ бол ямар ч эрсдэлгүй гэрээ”. УИХ-ын гишүүн С.Баярцогт
Оны цаг агаарын мэдээ: 6 сарын 28-нд Сонгинохайрхан дүүргээс Тэнгэр цэлмэнэ
Оны хариулт: Салаавч
Оны мэх: Дивандах
Оны хоч: “Хиншүү Ганбаа”, нийтлэлч Баабар
Оны хохирогч: Жүжигчин Аглуу, машины дугаар сольсон гэж баахан хараалгасан
Оны гуйлт: Like дараад өгөөч
Оны төгс үг: Олуулаа. Пиар, мессеж, дайралт, уриалга, дарамт, хатгаас, ятгаас, шордолт, урам зориг болж чадсан үг:)
Оны ёжтой үг: Хөөрхий минь, их шуналтай Монгол юм гэж өрөвдөх үү … УИХ-ын гишүүн Х.Баттулга
Оны андуурал: Нэрт хөлбөмбөгчин Дувайт Ховард
Оны увайгүй улс төрч: УИХ-ын гишүүн Ч.Улаан
Оны тэсвэр тэвчээр: Ерөнхийлөгч Энхбаярын өлсгөлөн зарласан явдал
Оны солиорол: Ерөнхийлөгчөө аваръя хөдөлгөөн:)
Оны ахиц: Ногоон Хөгжлийн Яам
Оны оюунлаг шийдвэр: “Би их хуралд дэвшихгүй” Форумын “хэмээх” Энхбат:)
Оны мөрийн хөтөлбөр: “АМЬДРАЛ” ИЗНН
Оны шударга үг: “би мөнгийг нь төлөөд үйлчилгээ авсан” … УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр
Оны тэнийсэн магнай: Ардчилсан намын гишүүдийн магнай:)
Оны тэнэглэл: Чингис хааны төрсөн өдрийн шийдвэр
Оны үсрэнгүй карьер: УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ
Оны хоёр үгтэй онигоо: Утаагүй зуух
Оны нэг үгтэй онигоо: Арго
Оны тэнгэрийн умдаг атгагч: Ерөнхий сайд Н.Алтанхуяг
Оны ялагдал: МАН-ын сонгуулийн үр дүн
Оны эр зоригтон: Олимпын Аварга Н.Түвшинбаяр
Оны сонгуулийн амжилт: МАХН
Оны увайгүй явдал: Хууль зүйн дэд сайдын захидал
Оны хэл халтирахуй: Шударга Бус эвсэл
Оны статистик: Монгол улсын Ерөнхийлөгчдийн 25% нь шоронд ордог
Оны дуулиант явдал: Энхбаяр ерөнхийлөгчийн баривчилгаа
Оны эртэч болжмор: УИХ-ын гишүүн Х.Баттулга
Оны санаачлагатай “болжмор”: Поончиг
Оны эмгэнэлт үйл явдал: Сэлэнгэ аймагт осолдсон ээж үр хоёрын эндэл, маш харамсалтай, хариуцлагагүй явдал!!!
Оны итгэл найдвар: Ардчилсан намын ялалт
Оны Үр Дагавар: Шинэчлэлийн Засгийн Газар
Оны нүдээ олсон томилгоо: ШӨХТГ-ын дарга О.Магнай
Оны аальгүй жиргээ: У.Оргилмаа, Улс Төрийн Тойм сонины сэтгүүлч” Эрчүүдээ, намайг өдөр дагаач”
Оны баашлалт: УИХ-ын гишүүн Г.Баярсайханы “чөлөөт уналт”
Оны тайлбар: Би чинь хурандаа хүн шүү дээ… УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх
Оны шилдэг бүлтрэлт: Паркад 10 жил хүүхдүүдээ үнэгүй тоглуулъя. УИХ-ын гишүүн Б.Наранхүү
Оны шилдэг мэдээ: Оюуны Олимпын Аваргатай боллоо
Оны шилдэг давтамжтай үг: Мэдлэггүй байна… УИХ-ын гишүүн С.Баярцогт
Оны шилдэг асуулт: Монголчууд Оюу Толгойгоос хэзээ ашгаа хүртэх вэ? УИХ-ын гишүүн С.Ганбаатар
Оны арга ядсан пиар: Энэ бол гайхамшигтай гэрээ … УИХ-ын гишүүн С.Баярцогт
Оны бүтэлгүй улс төрч: УИХ-ын гишүүн С.Ганбаатар
Оны онгироо улс төрч: УИХ-ын гишүүн С.Баярцогт
Оны онцлох үйл явдал: Оюу Толгойн гэрээний талаарх мэтгэлцээн
Оны онцлох үг: “МАХН бол шинээр будсан хогийн сав”. Судлаач Ганхуяг
Он гарахад бүтэн нэг сар үлдэж байна, энэ хугацаанд юу ч болж болох ч гэлээ, эдгээрээс давсан бүр онцгой содон үзэгдэл, юмс болвол болно л биз, нэмээд л оруулчихъя, тийм ээ?

2012.11.28

2 Comments »

  1. saihan helsen bn.

    Comment by goyo bn — February 6, 2013 @ 2:19 AM

  2. hi. goe bolson bn vhtlee ineelee. batbileg.

    Comment by Bilgee — December 4, 2012 @ 11:14 AM


RSS feed for comments on this post. TrackBack URI

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

%d bloggers like this: