"ХӨХ Танхим"

February 23, 2013

Бичээчтэй боллоо …

Filed under: сонирхоод үзээрэй — batjargaln @ 6:57 PM

Бичээч гэж нэг гоё апликэшн гарчээ. Энэ тухай УИХ-ын дарга Энхболд гуайн жиргээнээс олж үзээд татаж авав. Үнэхээр нэг хэрэгтэй эд. Одоо айпаднаасаа блогоо хөтлөхөд бүр амар боллоо. Өмнө нь юникод гэдэг апликэшн суулгаж ашиглаж байсан юм. Гэхдээ зөвхөн Монголчуудад зориулаагүй учраас гараа өөрсдөө зохиож суулгах ёстой, тэр нь их цаг авдаг байсан юм. Энэ Бичээч бол ёстой нэг затагнасан газар маажлаа даа. Монголчуудын цахим ертөнц дэх идэвхи оролцоо хэрэглээтэйгээ адилхан хурдан хөгжиж байгаа нь сайхан байна. Энхболд Зургаанжин гэдэг нэрээр твиттерт байдаг залуу энэ апликэшнийг хийсэн бололтой, тэгээд бас үнэгүй юм. Би юникодыг 1.99 $ төлж татаж авч байсан санагдана. Энэ апликэшн хэрвээ тиймэрхүү үнэтэй байсан ч авахаар л байлаа. Манайхан апликэшн зохиож чаддаг, тэрийгээ үнэгүй байлгаж чадаж байгаа нь үнэхээр бахархууштай байна. Монголчуудад зориулсан ийм гоё хэрэгцээтэй зүйл улам олон болоосой, чадварлаг Монгол залуучууд улам олон төрөөсэй.

2013.02.23

Leave a Comment »

No comments yet.

RSS feed for comments on this post. TrackBack URI

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

%d bloggers like this: