"ХӨХ Танхим"

June 8, 2013

The Sixth Floor Museum – “Үхсэн мөртлөө амьд хүн”

Filed under: сонирхоод үзээрэй — batjargaln @ 7:11 PM

1963 оны 11 сарын 22-ний өдөр. Техас мужын нэг жижиг  хот америкчуудын анхаарлын төвд орж, Америк өөрөө дэлхийн нийтийн анхаарлын төвд оров. Тэр бол Даллас хот. Америкийн 35 дахь Ерөнхийлөгч Жон.Ф.Кеннеди толгой болон хүзүүн тус газраа буудуулж нас барав. Түүнийг алсан алуурчныг хоёр өдрийн дараа бас нэгэн алуурчин буудан хороов. Хүмүүс юу болоод байгааг анзаарах ч сөхөөгүй, нийгэм нэг хэсэгтээ цочирдон алмайрав. Энэ аллагын учир одоо болтол нэгмөр тайлагдаагүй, маш олон янзын таамаг байдаг ч хэн ч баталсангүй, бас хэн ч үгүйсгэсэнгүй.

Засгийн газар нь өөрсдийгөө “дэлхийн цагдаа” гэж боддог Америкууд дөрвөн Ерөнхийлөгчөө буудан хороож, хоёр Ерөнхийлөгчөө шархдуулж байсан гашуун түүхтэй. Тэдгээр Ерөнхийлөгч нар нь бүгд Нэгдсэн улсын нутаг дэвсгэр амиа алдсан юм. Зэр зэвсгийн этгээд өвөрмөц үзэл баримтлалтай, хэтэрхий “прагматик” хандлагатай энэ оронд буун дуугүй, халуун цус урсдаггүй өдөр гэж нэг ч үгүй. Ээдрээтэй, ойлгомжгүй сонин түүхээс нэгийг сонирхуулъя. Уг нь энэ нийтлэл маань нэг жижигхээн музейн тухай юм. Гэхдээ энэ музей бол АНУ-ын хамгийн залуудаа амиа алдсан Ерөнхийлөгчийн дурсгалд гэх нь ч хаашаа юм, хүний эрх, эрх чөлөө, ардчиллын төлөө “тод гэрэлтэж амьдарсан” нэгэн эрхмийн амьдралыг харуулсан музей. Дэлхийн хүмүүс алдартнуудын амьдралыг харуулсан гэр музей байгуулж мөнхжүүлдэг бол энд аллага үйлдсэн газар дээр, хаана, хэзээ, хэрхэн яаж амиа алдсан тухай баримтаар нь музей байгуулжээ.

Ерөнхийлөгчийнхөө аллагын тухай мэдээлэл, процесс, баримт, аллага үйлдсэн байшин, амиа алдсан зам дээрх байршлыг нь хүртэл тэмдэглэн үлдээж, улмаар музей байгуулан хүмүүст үзүүлж мөнгө олдог “солиотой гэмээр бизнес сэтгэлгээг” нь яалтай.

Image

Тухайн үед сургуулийн номын агуулах байсан энэ байшинг тэр тэр үеийн байдлаар нь хадгалан музей болгосон аж. Энэ байшингийн 6 давхрын цонхноос Ерөнхийлөгчийг буудсан бөгөөд, буудуулах үеийн зам дээрх байршлыг нь тэмдэглэн үлдээжээ. Жуулчдын сонирхож үздэг газар гэнэ. Хүний араншин ч гэж их сонин, заавал тэр газар нь очиж үзэх гэж. Алуурчны ард нь нуугдаж байсан хайрцагтай номуудыг яг тэр үеийнх хэлбэрээр нь, гэхдээ буудсан байршлыг нь шилэн ханаар тусгаарлаж хүмүүсийг орохыг хоригложээ. Энэ музей дотор зураг авахыг хориглодог.

Энэ музейг товчхоноор дүгнэвэл тэр үеийн америкийн нийгмийн дүр зураг, улс төрийн үзэл бодол, зөрчилдөөн, улс төрийн түүхийг тэр чигт нь хадгалан, дэлгэсэн гэмээр. Түүнээс гадна хүйтэн дайны үеийн 43-хан настай залуу Ерөнхийлөгчийн дэлхийн хүмүүсийн эрх чөлөө, ардчилалын тухай бие хүний үзэл бодлын түүх бас байна.

Image

Амьдралын сүүлчийн хормыг нь видео болон гэрэл зурагт буулган авч үлдэж чаджээ. Гэвч гэрэл зураг биш Ерөнхийлөгч хэрэгтэй байдаг… Ерөнхийлөгчийн оройн хоол идэх ёстой байсан хоолны хэрэгсэл, түүнийг хүлээж байсан очих ёстой газруудын байршил зураглал, хэлэх ёстой үг, хэлсэн үг л түүх болж үлджээ.

Image

Image

Түүх өөрийн цаг үеийнхээ хүнийг төрүүлдэг ч байж магадгүй, гэхдээ тэгж төрсөн хүмүүс ихэнхи нь цаг бусаар хорвоог орхисон байх нь олонтаа. Харвард төгссөн, Энхтайвны Корпусыг үсгэсэн байгуулсан, хамгийн залуудаа Ерөнхийлөгчөөр сонгогдож, бас хамгийн залуудаа амиа алдсан, 20-р зуунд төрсөн АНУ-ын анхны Ерөнхийлөгч байсан гээд түүний тухай өвөрмөц сонин баримтууд тун их. Хэрвээ Жон Леннон өнөөдөр амьд байсан бол Имажине гэдэг дуу төрөө ч билүү,  таашгүй. “Дөчин настнууд энэ орны жолоон дээр суухгүй юм бол…”  хэмээн эцэгтээ хэлж байсан залуухан ерөнхийлөгчийг хороох ямар шалтгаан байв гэдэг хожмын өдрийн түүх судлаачдын хийх ажил болон үлджээ. Эх орноосоо чиний төлөө юу хийж чадах вэ гэж бүү асуу, эх орныхоо төлөө чи өөрөө юу хийж чадах вэ гэж асуу хэмээн хэлсэн нь дэлхийн хүмүүст зориулсан мөнхийн гэрээслэл гэлтэй. Зөвхөн энэ үгээрээ ч тэрээр одоо хүртэл хүн төрөлхтөний дунд амьдарсаар байгаа билээ.

Харин бид Зоригийнхоо дурсгалд зориулж хэлсэн үгээр нь, авахуулсан зургаар, тоглож байсан шатраар нь ч болтугай нэг жижиг музей хийвэл үлэг гүрвэлийн яснаас илүү сонирхолтой, өгөөжтэй л байх болов уу… Ядаж ямар цаг үед амьдарч байгаагаа,  тэр цаг үеийнхээ үнэ цэнийг ойлгоход тустай билээ.

2013.06.08

 

Leave a Comment »

No comments yet.

RSS feed for comments on this post. TrackBack URI

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

%d bloggers like this: