"ХӨХ Танхим"

June 16, 2013

Анхааг өмөөрөхсөн …

Filed under: сонирхоод үзээрэй — batjargaln @ 8:46 PM

Анхаа гэдэг залуу Бат-Эрдэнэ аваргын сонгуулийн сурталчилгааны нээлтэнд очиж Ардчиллын тухай, Ардчилсан намын тухай хатуу үгээр өөрийн байр сууриа илэрхийлснээс болж Анхааг үзэн ядах хөдөлгөөний гол бай болов. Энэ хөдөлгөөний идэвхитэй гишүүд, дэмжигчид нь бүгд мөнгөнөөс болж өөрийн үнэт зүйлсээ худалдсан нь буруу хэмээн сургав. Бүгд амьдралд үнэт зүйлс чухал хэмээн тоть шиг давтав. Хамгийн сүүлд шог зураач Цогтбаяр гуай Анхаагийн зургийг тавьж байгаад нэрийг нь ч хэлэхээс дургуй нь хүрч байгаагаа илэрхийлэн бичжээ.

Image

Уг нь Анхаа төрд нэг ч цаг ажиллаж үзээгүй, зүгээр л өөрийн эзэмшсэн мэргэжил мэдлэгээрээ кино хийж, өөрийнхөө амьдралыг авч явах гэж зүтгэдэг жирийн залуу. Анхаа хэн ч үгүйсгэж чадахгүй мундаг үнэт зүйлстэй төгс хүн биш, үнэт зүйлс хэмээх хаана байгаа нь мэдэгдэхгүй, өөрөө олж авч амжаагүй зүйлст захирагдан хүнд дээрэлхүүлээд явахыг тэвчиж чаддаггүй залуу хүний омголон зан гаргавал гаргачихдаг шаггүй эр. Хорхой хүртэл биендээ хүрэхэд арваганадаг шиг тэрээр хэлсэндээ хүрээгүй АН-ын тухайн үеийн удирдлагууд, өнөөгийн эрхтэн дархтаны талаарх 4 жил тээсэн гомдлоо түсхийтэл хэлж орхисон залуу. Яг зөв газраа, яг хэрэгтэй цагтаа, яг зөв хэлсэн учраас нийтээрээ хүн боорлож суудаг үзэн ядагчдийн үнэт зүйлсийн сургаалыг үнэ төлбөргүйгээр сонсож байгаа нь энэ. Зарим нь бүр үзэн ядсандаа нэрийг нь хэлэхээс дургүйцжээ.

 Анхаа худлаа хэлсэн үү, хэрэв хэлсэн бол бүх АН –д эрх мэдэл нь байгаа учраас шалгах хэрэгтэй. Анхаа хууль зөрчсөн үү, хэрэв зөрчсөн бол барьж аваад Ганц худагтаа хийж байгаад шийтгэх хэрэгтэй. Анхаа хүний нэр төрд халдсан уу, хэрэв халдсан бол муу хогоор уучлалт гуйлгаж, хэлсэн бүх үгийг нь ухрааж хэлүүлээд хэвлэлээр гутаагдсан нэр төрүүдийг сэргээх хэрэгтэй. Анхааг яавал ч яаж болно, АН-ын эрх баригчид. Гэвч Анхаад хамгийн том зөвтгөл нь байгаа учраас ичсэн нэрэндээ тэд үзэн ядагчдаар Анхааг яллуулж ичээх нь дээр гэж үзсэн бололтой.

 Анхаа 2009 онд АН-ын нэр дэвшигчийг дэмжиж гүйсэн нь тухайн үедээ үнэт зүйлстэй байсных биш байв. Анхаатай гэрээ байгуулж, төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон учир гэрээний үүргээ биелүүлж явсан нь тэр байв. Маш энгийн бизнесийн зарчмаар холбогдсон харилцаа. Ямар ч хууль зөрчөөгүй, өгч авалцахаар тохирон гэрээ үйлдэж, нөгөөх нь гэрээний үүргээ биелүүлэхээр чөмгөө дундартал зүтгэхээр болж. Сонгуулийн үр дүн АН-ын нэр дэвшигчийн талд гарав, өнөөгийн Ерөнхийлөгч гуай ялав. Ерөнхийлөгч болов. Гэвч түүний сонгуулийн багийнхан Анхаатай хийсэн гэрээгээ зөрчив, луу унжив. Нүүр буруулав. Зүгээр л Анхааг мартахыг хүсч. Харин Анхаа мартагдахыг хүссэнгүй. Жил гаран хойноос нь гүйснийг би мэдэх юм.

 Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрчээ. АН-ын тэр үеийн сонгуулийн багийнхан “Анхаа”-нуудыг ашиглаад хаяж болдог юм шиг 4 жил сүгсэлзэв. Харин Анхаа өөрийнхөө төлөө сүгсэлзэж яваа нь энэ. Анхаа өөрөөсөө урвасан уу, үгүй. Анхаа АН-аас урвасан уу, үгүй. Анхаа хэн нэгнээс албан тушаал гуйж очсон уу, үгүй. Харин ч 2009 оны сонгуулиар МАХН-ын нэр дэвшигчийг дэмжиж гүйчхээд 2013 оны сонгуулиар АН-ын нэр дэвшигчийг дагаж гүйлдэх болсон улс төрчдөөс тэс ондоо, зүй ёсны, зарчмын, хууль ёсны шаардлага тавьж сүгсэлзэж яваа нь энэ. Анхаад ёс суртахууны ч, хууль зүйн ч ийм эрх бий. Энэ чинь л Ардчилал юм. Анхааг үнэт зүйлсгүй мэтээр сургаал айлдан буй улсууд наад үгээ тэр улс төрчдөд хэл. Энхсайхан гуайд хэл, Жаргалсайхан гуайд хэл, өөр бас бус улс төрчдөд хэл.

 Өөрийнхөө төлөө гүйж, өөрийнхөө төлөө үгээ хэлж, өөрийнхөө төлөө өөрт байгаа боломжоороо “тийчилж яваа” Анхаа бол хүний гар харж зүгээр суухыг хүсдэггүй хөдөлгөөнтэй, сэргэлэн залуучуудын төлөөлөл яах аргагүй мөн. Анхаа царай муутай байж болно, сагсуу дарвалзсан байж болно, хүнд таалагддаггүй байж болно. Магадгүй төлөвшиж амжаагүй байж болно. Гэхдээ Анхаа өөрийнхөө төлөө хууль ёсны эрхээ эдлэн гүйж явааг нь хэзээ ч мартаж болохгүй. Өөрийнхөө төлөө дуугарах иргэний зориг гаргасных нь төлөө тойрон боорлох хэрэггүй, маргааш чиний ч ээлж болж магадгүй …

 2013 оны 6 дугаар сарын 16

 

1 Comment »

  1. Chi otgonbayartai hamsaatan shvv, america yvahiin tuld ardchilsan namaa nulimij garsan bizdee.chi mgl -d irvel gishgeh gazargui,naanaa shalaa sain ugaagaad bj baidaaa buural hvv mini

    Comment by Turuu — June 23, 2013 @ 8:04 AM


RSS feed for comments on this post. TrackBack URI

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

%d bloggers like this: