"ХӨХ Танхим"

June 21, 2013

Иргэд төрөө хянах уу, төр иргэдээ хянаж мөрдөх үү

Filed under: сонирхоод үзээрэй — batjargaln @ 8:33 PM

Иргэд төрөө хянах уу, төр иргэдээ хянаж мөрдөх үү

Энэ асуултанд Ардчилсан намын дарга нар нэгэн дуугаар “Иргэд төрөө хянах эрхтэй” гэж хариулах байх. Сонгогдсон төлөөлөгчөөрөө дамжуулан төрийг хянах тухай Үндсэн хуулийн язгуур үзэл санаа ч, хууль хүчний байгууллагын гүйцэтгэх ажлын мөрдөн шалгах тухай ойлголт ч үүнд хамаатай асуудал. Гэвч бодит байдал дээр өнөөгийн эрх баригчдын явуулж буй бодлогын үр дүнд төр нь иргэдээ хянах, мөрдөх, иргэдийн талаарх бүхий л мэдээллийг цуглуулж, шаардлагатай үед иргэдийн эсрэг ашиглах хуулийн болон техникийн боломжоор хангагдах суурь тавигдлаа. Нэгэнт Үндсэн хуулин дахь энэ эрхийг нь устгачихсан учраас одоо амьдрал дээр хэрэгжүүлэхэд асуудалгүй болсон байна. Энэ бол АНУ-ын Засгийн газраас явуулж буй бодлогын Монгол улс дахь хувилбар яах аргагүй мөн. Интернэт дэх сэтгэгдлийг хянах, зохицуулах гэсэн нэрийн дор холоос эхэлсэн энэ шийдвэрийн үр дүнд удахгүй иргэдийн утасны яриа, интернэт дэх электрон шуудан, бизнесийн болон ажил хэргийн нууц зэрэг хувь хүний халдашгүй байдлын тухай бүх ойлголтууд устгагдан алга болох болно. Магадгүй Ардчилсан намыг шүүмжилсэн иргэдийн хоорондоо бичсэн мессеж, элэктрон шуудан, интернэтын хаяг, нууцлал зэрэг бүх зүйлийг Ардчилал нэрийн дор Ардчилсан намын удирдлагуудын ширээн дээр хэвлэн тавьж, шаардлагатай бол эхлээд хэвлэлийн кампанит ажлаар олон нийтэд буруутай гэсэн ойлголт төрүүлж, гутаан доромжилсны дараа хүчирхийлэн баривчилж хорьдог жишиг хууль хүчний байгууллагын үндсэн арга барил болж хувирна. Энэ бол шинээр бодож олсон гэнэтийн зүйл биш.

 Америкад Засгийн газар нь иргэдийнхээ эсрэг хэрхэн ажилласан бэ?

Энэ бол онцгой тохиолдлын тухай өгүүлж буй хэрэг. Түүхийнхээ бүхий л цаг хугацаанд Засгийн газар нь иргэдийнхээ эсрэг ажиллаж байсан удаа ховор бөгөөд, зарим нэг улс төрчийн болчимгүй үг үйлдлээс болж ингэж дүгнэхэд хүрч байна. Ардчилал эрх чөлөөний тухай америкийн жирийн иргэдийн үзэл бодол, хандлага оролцоо өнөөгийн Монголын Ардчилсан намын дарга, удирдагч, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийнхээс тэс өөр. Тэдний хандлага маш прагматик. Тэд ардчилал чухал боловч эрх чөлөө илүү чухал гэж үздэг. Ардчилал чухал боловч хууль ёс бүр илүү чухал гэж үздэг. Ардчилал нэрийн дор өөрсдийн эрх чөлөөнд халдвал үгээ хэлэх эрхээр бүрэн хангагдсан хүмүүс. Гэвч Ардчиллын өлгий гэх нутагт өрнөж буй эрх чөлөөний эсрэг дэгдэж нийгмийг хуваагдалд оруулаад байгаа  шуугианы нэг хэсгийг дуулгая.

29 настай, Үндэсний аюулгүй байдлын албанд системийн инженерээр ажилладаг байсан Эдуард Сноуден гэдэг залуу “Би урвагч ч биш, баатар ч биш, би бол Америк хүн” хэмээн өөрийгөө өмгөөлсөн дуулиант хэрэг дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Тэрээр системийн инженер мэргэжилтэй бөгөөд “АНУ-ын Засгийн газар өөрийн иргэдийн холбоо харилцааг нууцаар хянаж, бүх мэдээллийг цуглуулж, ангилж хадгалаад шаардлагатай үед тэдний эсрэг ашиглах техникийн бүхий л бололцоог бүрдүүлж байна” хэмээн мэдэгдсэн юм. Тагнуулын албаны шинжээчид өөт нь олгогдсон эрх мэдлийн хүрээнд хувь хүмүүсийн харилцаа холбоонд шууд нэвтэрч мэдээлэл цуглуулах боломжтой байдаг.

Сноуден өөрөө маш өндөр зэрэглэлийн эрх мэдэл, чадамжтай байсан бөгөөд ямар ч хүн, холбооны шүүгч, тэр бүү хэл Ерөнхийлөгчийн харилцахад нэвтэрч утасны яриа гэх мэтийг чагнах, мэдээлэл цуглуулах боломжоор хангагдсан байжээ. Яагаад ийм алхам хийх болсноо тэрээр тайлбарлахдаа, “Ингэж хүмүүсийн мэдээлэлд нэвтэрч байгаа үйл ажиллагааны цаана яг ямар сэдэл шалтгаан байдгийг хүмүүс мэдэх эрхтэй гэж бодсон. Энэ бол ардчилал гэх зүйлээс гаднах үйлдэл. Засгийн газар өөрийн эрх мэдлийг хэтрүүлэн хэрэглэж байгаа нь ардчилалд маш аюултай” хэмээн өгүүлжээ. Гэвч энэ мэдэгдлийн дараа түүнд хувийн нууц гэж байхаа больсон юм. АНУ-ын тагнуул хүчний байгууллага үзэл бодлоо илэрхийлсэн иргэнийхээ амыг таглахын тулд байж болох бүхий л боломжит хориг арга хэмжээ авч эхэлсэн бөгөөд цалин хангамжаас эхлээд хүүхэд нас, хувийн амьдрал, гэр бүлийн гишүүд гээд түүнтэй хамаатай байж болох бүх мэдээллийг нь олон нийтэд дэлгэж орхив.

Энэ ажиллагаа Монголд хэрхэн нөлөөлөх вэ?

Хэрвээ интернэт гэдгийг ойлгодог хүн бол интернэт нэг улсад харъяалагддаггүй зүйл, энэ бол дэлхий нийтийг хянахыг оролдож буй алхам гэдгийг маш сайн ойлгоно. Монгол улсын Үндсэн хуульд заасан “Хувь хүний халдашгүй байдлыг хуулиар хамгаалах” тухай үзэл санаа эрх баригч намын улс төрийн өшөө хонзон авах эрмэлзэлд дарагдан, устах болно. Америкийг хэт сохроор даган дууриагч өнөөгийн эрх баригч улс төрийн нам, түүнээс нэр дэвшиж сонгогдсон Ерөнхийлөгч энэ үйлдлийг Монголд хэрэгжүүлэхгүй байх баталгаа та бидэнд бий юу?

АНУ юу эсвэл тусгаар тогтносон Монгол улс уу?

            1990 оны Ардчилсан хувьсгалын гол зорилго нь улс гэрийнхээ явдлыг өөрсдөө мэдэж шийдэх, үндэсний түүх соёлоо сэргээн тунхаглах, харийн гүрний улс төр, эдийн засаг, үзэл суртлын нөлөөнөөс бүрэн ангижирч, бие даасан, өөртөө итгэлтэй хүчирхэг Монгол улсыг шинээр байгуулах явдал байлаа. Төрт ёсны арвин баялаг уламжлалтай, харийн гүрний үзэл суртлаар дахин удирдуулах шаардлагагүй Монголын ард түмний өөртөө итгэх, үндэстнээрээ сэргэн мандах эрмэлзлийг Ардчиллын талаар хагас дутуу ойлголттой, Ардчилсан намын өнөөгийн удирдлага үгүйсгэж, түүнийгээ хэвлэл мэдээлэл, төрийн өндөр албан тушаалын нөлөөгөөр нийгмийн оюун санаанд улам бүр тулган хүлээлгэсээр байна. Эрдэм шинжилгээ судалгааны зорилгоор судлаачдын бүтээн туурвисан Ардчиллын тухай онолын дүгнэлтүүдийг хэт үгүйсгэх, эсвэл хэт туйлшран шүтэх, зөвхөн Ардчилсан намын удирдлагад таалагдсан хэсгийг нь Ардчиллын жинхэнэ мөн чанар хэмээн олон нийтэд тулган хүлээлгэх, түүнд үндэслэн шийдвэр гаргах зэрэг нь өнөөгийн эрх баригч Ардчилсан намын засаглалын бодит дүр төрх болжээ.

 

Leave a Comment »

No comments yet.

RSS feed for comments on this post. TrackBack URI

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

%d bloggers like this: