"ХӨХ Танхим"

June 22, 2013

Тэнэг өглөө …

Filed under: сонирхоод үзээрэй — batjargaln @ 10:16 PM

Өглөө эрт 6 цагт бослоо. Сайхан дасгал хийж хөлсөө гаргах санаатай. Гэтэл болдоггүй ээ. Ер нь энэ Улаанбаатарт “ажлаа хийдэг” фитнес клуб, жим байна уу. Гүүглээс баахан мэдээлэл хайж фитнес төвүүдийн утас, хаяг ойр зуурын мэдээлэл олов. Гэхдээ үнэн зөв, бүрэн бүтэн мэдээлэл ерөөсөө алга. Сарын төлбөр, өдрийн төлбөр, ажлын болон амралтын өдрүүдийн цагийн хуваарь юу ч алга. Зүгээр л хүний нэр, утасны дугаар, нэг байшингийн орц хаяг. Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн урд Доржсамбуу гарьдын фитнес байдаг гэхээр нь утасдлаа. Утсаа авдаггүй, очиж үзлээ байдаггүй ээ. 10 жил болсон болов уу гэмээр нэг хуучин хаяг өлгөөтэй харагдана лээ.

Калифорниа гээд нээх л гоё зурагтай, фитнесийн мэдээлэл фээсбүүк дээр байдаг. Тэндхийн нэг тамирчинтай холбогдоод асуулаа. Өглөө 7-22 цаг хүртэл ажилладаг гэхээр нь таксидаад очлоо. Бүтэн сайн өдөр 10 цагаас онгойно гэнэ ээ. Бүтэн сайнд 10 цагаас онгойхоор ямар фитнес амжилт олох юм бэ? Гаднаас нь бүүр харах царайны нэг дэлбэрчихсэн газар байна. Утасдаад утсаа авдаггүй. 9.50 болж байхад 9911 дугаараас бүтэн сайнд 10 цагаас онгойдог гэсэн мессеж ирлээ. Үнэндээ дур гутав. Тэндээсээ таксидаад Богд Ард байдаг Поувер жим рүү очлоо. Нүүгээд оронд нь хятад ресторан орчихож. Тэндээсээ таксинаасаа буулгүй талбайн урд байдаг сэлмэн байшингийн 3 давхарт байдаг фитнес рүү очлоо. Фитнес саун, бассейн гурав нийлээд 30 мянган төгрөг гэнэ ээ. Агааржуулагч алга. Надад саун, бассейн хэрэггүй, фитнесд чинь л хөлсөө гаргаж дасгал хийгээд явъя. Үнэ нь ямар вэ гэсэн чинь 30 мянгаа л төл, төлөхгүй бол оруулахгүй гэнэ ээ. Би аваагүй үйлчилгээний төлөө мөнгө төлмөөргүй байдаг.

Тайхар клуб рүү ноднин очиж хаширсан учраас очмооргүй байлаа. Өглөө 7 цагт онгойно гэчихээд онгойдоггүй. Утас хайж байгаад 9911-тэй нэг дугаар залгаад цагтаа онгойхгүй юмуу гэсэн чинь та миний утсыг хаанаас олов, миний утсыг өгсөн хүнтэйгээ яриулаад өг дөө гэнэ ээ. Хүүхэд залуучуудын төвийн жижүүрт утсаа өгсөн чинь, миний утсыг хамаагүй хүнд битгий өгөөд бай гэж загнаж байгаа сонсогдов. Арай гэж нэг залхуу хүүхэн 8 өнгөрөөгөөд ирлээ. Дөнгөж ороод гүйж байтал хурцын хурц үнэртэй ус ханхлуулж орж ирээд баахан тасалгааны агааржуулагч цацаад алах дөхсөн юм. 5 сард шүү дээ, хаврын сайхан өглөө тасалгааны муухай үнэртэй агааржуулагч дасгал хийж байгаа хүнд цацаж өгдөг ямар дурак байдаг байна аа.

Тусгаар тогтнолын ордонд байдаг нээх үнэтэй жим рүү очлоо. Нэг удаа 20 мянган төгрөг төлөөд дураараа дасгалаа хий гэнэ. Орж үзэж болох уу гэсэн чинь уриалагхан үзүүлж байна. Шинэвтэр л юм. Гэхдээ мэргэжлийн жим биш байна лээ, гүйлтийн замууд нь гэнэт зогсоод асч унтраад болдоггүй. Уур хүрээд энэ одоо яагаад байгаа юм бэ гэсэн чинь, нэг харах царайны тэнэгдүү нөхөр, “өө наадах чинь цаанаасаа ингээд байдаг юм” гэнэ ээ. Ерөөсөө ойлгосонгүй. Цаана нь юу болоод, цаана нь хэн байгаад, яагаад цаанаасаа гацаад байдгийг ойлгосонгүй. Тэгээд дасгал хийгээд чадах ядахаараа төмөр өргөөд янцаглаад зогсож байсан чинь гадны хувцастай бас л нэг харах царайны мангар хүүхэн араар дайрчих шахаад яваад болдоггүй. Юун хүн энүүгээр яваад байгаа юм бэ гэсэн чинь эндхийн ажилчин гэнэ ээ. Дүрэм журам, үйлчлүүлэгчдээ хандаж байгаа харьцаа энээ тэрээ гэж алга аа, алга.

Спортын төв ордны ард байдаг хуучны жим рүү орлоо. Үе үеийн тамирчидын хөлс хөдөлмөр шингэсэн сайхан энергитэй газар санагддаг юм. Ноднин ганц нэг удаа гүйж байсан юм. Гүйлтийн зам нь их сайхан ажиллаж байна. Гэхдээ тоног төхөөрөмжүүд нь бүгд хуучирч. Даанч бүтэн сайнд ажилладаггүй юм байна. Нэг удаа тавхан мянган төгрөг төлөөд дасгал хийх боломжтой юм билээ уг нь.

Товчхондоо Улаанбаатарт байдаг фитнес клуб, жим төвүүдийн нэгээхэн дүр зураг энэ. Өглөө хүн үйлчлүүлдэггүй байж болно. Гэхдээ өглөөний цэвэр агаарт дасгал хийхийн ач холбогдлыг сурталчлахгүй бол хэн үйлчлүүлэх юм. Үйлчлүүлэгчдээ өөрсдөө бэлдэх хэрэгтэй ш тэ. Уг нь фитнес жим төвүүдийг спортын салбарынхан л ажиллуулдаг. Тамирчид голдуу. Гэтэл ийм менежменттэй байвал тамирчин хүн тэнэг байдаг тухай Женкогийн “геополитикийн” онол хэвээрээ л байх болно.

Улаанбаатарт юу элбэг байна, баар байна, хятад ресторан байна. Хувийн эмнэлгүүд байна. Тэднийг фитнес жим төвүүд шахах хэрэгтэй ш тээ, менежментээр, бодлогоор. За тэр, дотор нь тоног төхөөрөмжийг нь арчиж цэвэрлэдэг хүн ч гэж алга, стандартад нийцсэн агааржуулагч ч гэж алга. Хөлс, хулмас, шивэр үнэр танар ч гэж ариухаан, ариухан. Юм хэлж, зааж зөвлөдөг баг мэргэжилтэн ч гэж алга. Өчигдөр нэг бацаан орж ирсэнээ цээжний шахалт шууд хийж байна, нэг охин дагуулчихсан, бас зургаа авахуулаатай. Бие халаалтгүй ингэж болж байгаа юм уу гэсэн чинь фээсбүүк дээр зургаа тавих гэсэн юм гэнэ ээ. Үхэх мөрөөрөө үхэхгүй, хүний нүдэн дээр төмрөнд даруулж үхэх нь л дээ хүүр чинь. Тэрийг нь хэлж зөвлөдөг хүн ч гэж алга.

Хэрвээ фитнес менежмент иймэрхүү байвал Улаанбаатарт хувийн эмнэлгүүд л их орлого олно. Эрүүл хүн ховор болно. Гараа угаахгүй үзлэг хийж нян тарааж байдаг хувийн, подвалын эмнэлгүүдээс ялгаа юун? Элдэв витамин, уураг энэ тэрийг чанарыг нь мэдэхгүй зарж санал болгож л байгаа харагдах юм. Тэр нь ч одоо дүүрч, ядаж өглөө эрт онгойдог, ажлын цагийн хуваариа олон нийтэд нээлттэй мэдээлдэг, өглөөний цэвэр тунгалаг агаарт дасгал сургуулилалт хийхийн ач холбогдлыг сурталчлахгүй бол гудамжаар гүйх боломж алга. Явган хүний зам байхгүй учраас. Сүхбаатрынхаа талбайг тойроод гүйж үзлээ. Хятад пялтаан дээр нь халтирч унах гээд болдоггүй.

Сэрээч ээ, утсаа аваач ээ, ажлаа хийгээч ээ, Улаанбаатрын залхуу фитнесчид ээ …

8 Comments »

  1. hetsuu bichdeg hun be, hun bolgoniig l eldeweer heleed bhi, ter face der tawin gj shuud halaaltgui hiij bga hund ta ooroo helj ogosnu, zgr fitneness managmentee muulaad haraad ongorsnu? yer n bol tanii bichij bga zow ch gsn unshihad hetsuu yum bain, yuga ch mdqgui hun l muulaad bhii

    Comment by unshigch TS — November 11, 2014 @ 8:28 AM

  2. баярлалаа, фитнес жимүүдийн тухай мэдээлэл хайхаар гарч ирэхгүй, залгахаар утсаа авдаггүй юм билээ, очиж үзнэ ээ

    Comment by batjargaln — December 5, 2013 @ 2:52 PM

  3. Zaisand baidag Belly Vesta hothond mash tseverhen fitness saun bassein baidag yum, ugluu ert 6 geed ajilladag bhaa, yaadag ch baisan 7 geed ochihod ongorhoi baidag.Joohon ynetei l bh. Uur Rapid hothond Flex gym bilyy neg fitness bdag gej duulsan… dandaa bolj bytehgui gazaraar yavaad bsan bn, uur sain yilchilgeetei gazar olon shyy.

    Comment by bond — December 5, 2013 @ 9:46 AM

  4. Монголын бодибилдинг фитнесийн холбоо байдаг гэсэн, яг юу хийдгийг нь мэдэхгүй юм, фитнесийн менежмент ч юмуу тэр бизенсийг хийхэд наад захын эрүүл ахуйн шаардлагын тухай нэг стандарттай болмоор санагддаг, би Орчлон фитнесд явж байсан, даанч үйлчлүүлэгчид нь хурц үнэртэй цэвэрлэгэний бодисоор дасгал хийж байхад цэвэрлэгээ хийгээд харшил хөдөлгөөд байсан, сүүлдээ залхсан, үйлчлүүлэгч бол хаан гэдгийг дутуу л ойлгосон улс, бусдаар бол гоё байшинтай, өндөр үнэтэй лаг фитнес клуб

    Comment by batjargaln — November 20, 2013 @ 1:18 PM

  5. нээх том юм яриад яахав, зүгээр л хүн эрүүл байя гэвэл жингээ тогтмол барих хөдөлгөөний зуршилтай болчихвол зүгээр, миний ажигласнаар бодибилдингийн тамирчид хоолны хамгийн нарийн мэргэжилтнүүд байдаг, хоолны тухай маш нарийн мэдлэгтэй шүү тэд

    Comment by batjargaln — November 20, 2013 @ 1:15 PM

  6. Монголд хаана ч тэр үйлчлүүлэгчээ мэдэрч, хүндэлж үйлчилж чаддаггүй гэдэг нь үнэн шүү… үйлчилгээ үзүүлж байгаа бол ямар байх ёстойг нь мэдрэх хүртэл нь л бичсэн шүүмж бна ш дээ… баярлалаа…:)

    Comment by Ulma — August 18, 2013 @ 7:03 AM

  7. :)) ugluu hul bumbugiin talbai esvel surguuli tsetserlegin talbaid humus ih guideg yum bn lee. Neg heseg guij bsan. nastai humus huuhed ged l ert garj ired alhaj guij bsan.
    Bi hed honog 82-n hajuugin hul bumbugin talbaid guij bgad bolichihson. Ajil ert ordog bolohoor ochij chadahaa bsan😦.
    bas egchiindee 10 honohdoo oirhon bdag tsetserlegin talbaid hamt guij bsan ali alind n humus ugluu guij dasgal hiij bdag yum bn lee. Yalanguya nastai humus ih alhaj bdag.
    Davuu tal n:
    – Agaar mash tseverhen
    – Ert ochij guij bolno
    – Tulburgui
    —- ged l bnaa bn.

    Oird NTV-r garch bsan Biggest loser show-g uzed yu ch gesen fitnes-t hicheellej turaya gej bodood medeelel haij bgad orood irlee.
    Amjilt husii.

    Comment by Munguu — August 2, 2013 @ 8:55 AM

  8. surtei yum, gertee untaj l hevtene biz. harah tsarainii tenegduu nuhur geed l, uuruu harah tsarainii uhaantai nuhur yum baih daa ene hun.
    gadaadad bgad irsen n tendee l bizdee, orchindoo orooch, saijrahad n huvi nemree oruulaach.

    Comment by kk — June 24, 2013 @ 3:42 AM


RSS feed for comments on this post. TrackBack URI

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

%d bloggers like this: