"ХӨХ Танхим"

June 24, 2013

Coca Cola, тос даасан бор Ааруул, Будаатай цай гурваас сонголт хийхийн тухайд

Filed under: сонирхоод үзээрэй — batjargaln @ 5:28 AM

Сонгууль болгон түүхэн үйл явц юм. Сонгуульд оролцох хэмжээний түвшинд бэлтгэгдэнэ гэдэг, тэр тусмаа орон даяар болж буй Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэгдэнэ гэдэг бол жижиг улс төрчдийн хийх ажил биш. Яахав, Их Хурлын сонгуулийн өмнөхөн ганц нэг дуракууд шагналаар нэр дэвших боломж “бололцоо” олж аваад “чулуу болгох” тохиолдол бол бий. Үнэхээр аз тохиосныг үгүйсгэхгүй. Харин Ерөнхийлөгчийн сонгууль бол тэс өөр. Намдаа хүлээн зөвшөөрөгдөж чадна гэдэг бол үндэсний хэмжээнд өөрийгөө санал болгох том эрх. Нэг ийм намдаа хүлээн зөвшөөрөгдсөн, нийгэмд санал болгоход хамгийн боломжтой гэж үзсэн, бас ч шаггүй улс төрийн мэдрэмжтэй гурван нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаагаа хааж байгаа учраас би бас өөрийнхөөрөө энэ удаагийн сонгуулийг хаагаад жижигхэн харьцуулалт хийчихье гэж бодлоо.  

 1.       Элбэгээ = Coca Cola

Ер нь Элбэгээ бол кока кола шиг улс төрч юм. Кола бол маш амттай, их цангасан үед хүйтэн кола залгилах шиг гоё юм хаана ч байхгүй. Кока кола дэлхий даяар тархсан, маш хүчирхэг зар сурталчилгааны систем, нэгдсэн бодлоготой, америк ундаа. Гэхдээ мөстэй, их хүйтнээр нь уувал амархан хоолой өвддөг, архи ууж шартсаны маргааш уухад заримдаа шар ч тайлагддаг гэж ярих нь бий. Хэрвээ хятад пүүз өмсөж шивэртсэн бол колагаар хөлөө угаахад шивэр чинь “арилна”. Ер нь кола их олон талын ашиг тустай мэт сэтгэгдэл хүмүүст төрүүлдэг. Хэрвээ буруу хадгалвал савтай кола “дэлбэрдэг”. Байнга хөргөж, сэрүүхэн газар хадгалж байх ёстой. Энэ утгаар нь Элбэгээ шиг улс төрчдийг магтаж, эрхлүүлж болохгүй, болж л өгвөл бөмбөгдөж, гөвж байх ёстой ч гэж ойлгож болно.

Боловсролгүй, өөрийгөө гэж боддоггүй, амттанд дуртай хэсгийн толгой коланы сурталчилгаанд амархан эргэдэг. Ямагт цатгалан мэт сэтгэгдэл төрүүлж, гэдэс хийгээр дүүрнэ, их уувал унгуулна, хэхрэнэ. Ер нь их эвгүй ундаа. Xоол судлалын мэргэжилтнүүд, эрдэмтэд, тэр байтугай коланы эх орон Америк хүртэл колаг ашиг тустай эсэхэд эргэлздэг, хүний биед ашиг тустай нэг ч элемент коланд байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Ийм кола шиг гоё ганган уриатай, гэхдээ “хүний биед ашигтай нэг ч элемент байхгүй гэдэг шиг агуулгатай” сурталчилгаа Монголчуудыг сүүлийн хэд хоног үнэхээр системтэй, үнэхээр хүчтэй бөмбөгдлөө.

2.       Удвал = Будаатай цай

Удвал гуай бол будаатай цай шиг улс төрч санагддаг. Тос хөвсөн, борцтой, зөвхөн ээж л чанаж чадах цай. Гэхдээ борц жаахан хуршсан бол гэдэс өвтгөх нигууртай, сүүлийн үед ориг сүү олдохоо болиод байгаа, Монгол сүү гээд л хуурай сүү “хусдаг” болсон байна шүү, энэ сүүний үйлдвэрийнхэн. Хуурай сүүтэй, хуршсан борцтой будаатай цай бас эвгүй. Гэвч будаатай цай бол Монголчуудын ундаа, Монголчуудын л хийж уудаг цай. Сайхан үхрийн борцтой, сайхан Монгол малынхаа сүүгээр сүлээд, ээжээрээ хийлгэж уувал будаатай цай шиг амттай сайхан, ядаргаа тайлах хоол ч болж болдог ундаа нь хаана байна, энэ дэлхий дээр. Даанч, хотынхон будаатай цайгаа чанаж уух нь ховор болсон байна, залуучууд бол зарим нь будаатай цай гэж мэдэх ээ ч байсан байна.

Будаатай цай мэддэг, уух дуртай, будаатай цайндаа хайртай хэсэг нь будаатай цайгаа яагаад чухлыг нь сурталчилж ч чадахгүй юм. Хүйтэн, хөргөгчний будаатай цай гэж байдаггүй. Цай хийх гэж гал түлэх, ядаж плитка асаах гээд хийхэд хугацаа их орно. Халуун будаатай цай уухад хамаг биений хөлс асгарна. Хааяа нэг, эх орноо, нутаг усаа бодохоор будаатай цайгаа хийж ууваас зохилтой. Тиймээс энэ удаа, будаатай цай шиг улс төрчийг, зөвхөн намынхан нь, зөвхөн будаатай цайнд дуртай хүмүүс л дэмжих төлөвтэй.

  1. Аварга = Ааруул

Бат-Эрдэнэ аварга бол ааруул шиг улс төрч юм. Харах царайны бүр нэг тос даагаад, шууд чанар харагддаг хувь хүн. Харвардад ааруул хэрхэн хийх технологийг мэддэг нэг ч “хулгайч” байхгүй. Ааруулны ориг амтыг мэдрэх хүн ч байхгүй. Ааруул бол цул витамин, цул уураг юм. Ялангуяа унтахын өмнө ааруул идэх бол янзын сайн. Хэрвээ багаасаа ааруул идэж, цэвэр агаарт өссөн бол амны хөндийн эрүүл мэнд гэж янзтай байх учиртай. Баянбулгийнхан гэдэг киног санаж байна уу. Тэр кинон дээр ааруул идэж өссөн хүмүүсийн шүд яг оригоороо харагддаг юм. мэдэхгүй бол олж үз. Ямар ч лаг оо, ямар ч лаг шүд цайруулагчаас илүү ааруул таны биед ашиг тустай.

Ааруул жаахан хөгцтэй байсан ч Монголчууд хөгцийг нь хусаад идчихдэг. Монголчуудад ааруул үнэхээр нэг тохирсон хүнс. Хол замд өл даадаг. Хоол ч болдог. Гэдэс дүүргэхгүй, таргалуулахгүй. Гадаадад, хилийн чанадад амьдран суугаа Монголчууд гэрээсээ ааруул их захиж иддэг. Гэвч хил гааль давах гэж бөөн юм болно. Ялангуяа дээрэлхүү, зэвүүн америкууд бол ааруулыг оруулахгүй, хураагаад л хогийн саванд хийчихдэг. Дуртай хүнсээ өөрсдөө сонгож идэх хүний заяамал эрхийг тэд байнга зөрчдөг, бас юман чинээ санахгүй. Тоох ч үгүй.

Ааруулгүй болвол бид Монголын үнэн мөн чанар, Монгол уламжлал, Монгол гэх их олон юмаа алдана. Кола уудаг хүн ч аарууланд дуртай. Гэхдээ чанартай, ашиг тустай учраас кола ааруул хоёрын үнэ тэнгэр газар шиг зөрөөтэй. Хүмүүс хямдхан, нүд хуурсан гял цал юмыг нь л авдаг болохоор кола авч уудаг, гэвч хүнс биш гэдгийг нь тэр дороо мэддэг, бүүр урьдаас мэддэг ч нэг л мэдэхэд сурталчилгаанд нь болдог уу яадаг юм бүү мэд, кола л уучихсан, гэдэс нь дүүрээд унгуулаад явж байдаг. Тиймээс яагаад ааруул чухлын утга учрыг нийгэмд байнга сурталчилж, ухуулж, ааруул үйлдвэрлэгчдийгээ дэмжиж байх нь алс хэтдээ эрүүл мэндэд ч, уламжлал зан заншлаа хадгалж үлдэхэд ч тустай юм. Энэ удаа Монголчууд ийм сонголт хийгээсэй билээ. Даанч ааруулыг “савлаж” байгаа үйлдвэр нь технологийн горим алдагдсан, агаар нэвтэрдэггүй, хужаа гялгар уут шиг юманд хийгээд байхаар ааруул нь ч, ааруулных нь мөн чанар ч алдагдаад дуусч байхшиг байна даа …

 Улс төрийн сонгуулийн кампанит ажлын дүр төрх, үнэн мөн чанар нэг иймэрхүү. Хүмүүс хаалт хийсэн ч хийгээгүй ч сонголтоо аль хэдийнэ хийчихсэн байгаа. Харин энэ удаад Ардчилсан нам овоо нэг улс төрийн нам шиг, зангидсан гар шиг, өөрийнхөө үзэл баримтлалд итгэл үнэмшилтэй юм шиг шийртэй загналаа. Элбэгээ ялчихсан байхад гайхах юм алга. Эртнээс сайн бэлдсэн, үнэхээр сайн тоглолоо.  Нөгөө хоёр нь бол улс төрийн намын хувьд ажилласангүй ээ. Хоёр сонин уншихад л хангалттай. Улаанбаатрын гудамжинд хууль дүрэмгүй дураараа давхилдах том том хар жийп шиг, шиврээ үнэртүүлсэн таксины жолооч шиг, амьд гулууз ачиж яваа автобусны жолооч нар шиг аашилж байгаа Ардчилсан намын эрх барьж байгаа тэнэглэлийг зогсооход сөрөг хүчнээс Ерөнхийлөгчтэй болвол нийгэмд л ашиг тустай байлаа. Ямартай ч “эрх чөлөө ярьчихаад эрх чөлөөний баталгаа болсон Үндсэн хуулиндаа хоёрхон өдрийн дотор хуйвалдаанаар өөрчлөлт хийж байсан улс төрчийн үнэн дүр төрхийг таньж мэдэхэд энэ удаагийн сонгууль ихээхэн тус боллоо” доо.

 Хүмүүс л сонгуульдаа сайн оролцоосой …

2013.06.24

Leave a Comment »

No comments yet.

RSS feed for comments on this post. TrackBack URI

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

%d bloggers like this: