"ХӨХ Танхим"

July 1, 2013

Тэмээн явдалд …

Filed under: сонирхоод үзээрэй — batjargaln @ 2:28 AM

Би рок ч сонсдог, хип хопд бол бүүр ч дуртай. Гэхдээ энэ дуучныг их хүндэлдэг юм. Саяхан Улаанбаатарчуудад тоглолтоо сонирхуулсан дуучин маань буцахдаа надад захидал бичиж үлдээжээ. Уншихад нэлээн их “хүч хөдөлмөр орж, ичиж сууснаа” нуугаад яахав. Монгол бичгээрээ хачин сайхан бичсэн, сэтгэл хөдөлгөсөн захидлыг өдий хүртэл хадгалж байсан Цэрэн Турс ХХК-ий хамт олонд талархал илэрхийлье. Монгол соёл, Монголоо гэх сэтгэл биднийг олон зүйл дээр нэгтгэн дуудах болтугай.

Есөн далайн хөвөөнд, Харамгүй, Тэмээн явдал … Сонин нэртэй, сонин аялгуу, маш сонин ертөнц. Тос хөвсөн борцтой, шар будаатай цай үнэртэх шиг. Ээжийн гандсан дээлийн мөрнөөс нар үнэртэх шиг. Хагтаж, тос даасан үснээс аав минь үнэртэх ч шиг. Уртын дуу ч юм шиг, ардын дуу ч юм шиг. Үгийн далимаар амны зугаа болсон зохиолын дуу ч юм шиг. Хоолойндоо ямар нэгэн “юм агуулсан” дуучин, холоос ирсэн “ойрын хүн”. Тэр чигээрээ бодолд автуулж ч мэдэх. Хөгжим нь их өөр юмаа…

Зохиолын дуу, рок поп, хип хопоос өөр хэмнэлгүй өнөөгийн нийгмийн сонорт хүргэх цэвэр атлаа “элбэг”, цорын ганц өөрийгөө бүтээсэн аялгуу. Сэтгэл сэрдхийлгэсэн, “бүүвэй аялсан солгой хоолой ч юм шиг”, чийг ханхалсан газрын үнэр шиг, шинэхэн нутагт буусан айлын хаяагаар үнэртэх таана ч юм шиг, хамар цоргим. Удаан сонсвол босоод алхмаар, юм бодмоор ч шиг. Ээж рүүгээ яармаар ч болох шиг. Аавын минь Монгол гутлын оймс нүдэнд ч харагдах шиг…

Шинэ Монгол, зэрвэсхэн сонсвол танимгүй атлаа танил, алсран холдож буй Монгол ахуйн тухай шинэ магтаал гэмээр. Орчин цагийн хүмүүс туульс хайлах мэт, их өөр хэллэг, их өөр шүлэг. Гэхдээ шууд, эгцхэн, ямар нэг өнгө будаггүй ахуй. Амьдралаа ярьж буй “хөдөөний” бүсгүй. Хотын соёлд уусалгүй үлдсэн “атар аялгуу”…

Аяг ааш, хэмнэл нь их өөр, соёл иргэншлийг даллан дуудсан “хуучин соёл”. Халдашгүй, “байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн”. Хачир хэрэггүй, ингэний ааруул шиг нэг гоё аялгуу. Урнаа Цахар Тугчийг нэг сонс доо …

2013.05.14

 Image

Leave a Comment »

No comments yet.

RSS feed for comments on this post. TrackBack URI

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Blog at WordPress.com.

%d bloggers like this: