"ХӨХ Танхим"

November 14, 2015

“Фээсбүүкийн Моод”

Filed under: сонирхоод үзээрэй — batjargaln @ 9:18 PM

Фээсбүүк болон бусад сошиал медиагаар цөөнгүй хүмүүс зурагныхаа өмнө Францын далбааг тавьсныг эгдүүцэж, эсэргүүцэж байх шиг байна, зөвөө зөв. Эсэргүүцэх эрхтэй. Гэхдээ эсэргүүцэхийн хажуугаар нэг юм мэдээд авчихвал их зүгээр. Хятад хүний толгой дээр нар жаргадаггүй гэдэг үг үеэ өнгөрөөсөн. Одоо Монгол хүний толгой дээр ч нар жаргахаа байсан. Дэлхийн бараг бүх оронд Монголчууд зорчиж, ажиллаж амьдарч, сурч боловсорч, тэмцээн уралдаан, хурал цуглаанд оролцож явна. Өнөөгийн дэлхий ертөнцөд аль ч улс оронд зорчсон аюулгүй байдлын баталгаа байхгүй. Аллага хядлага, террорист ажиллагааг хамгийн нарийн зохион байгуулалтан дор хаана ч хэзээ ч хийдэг тийм цаг үе ирчихэж. Бид болгоомжлоод, хамгаалаад гийгүүлэхгүй ч ядаж аллага хядлагын эсрэг дуу хоолойгоо нэгтгэж байгаа дэлхийн хүмүүстэй мөр зэрэгцэх үүрэгтэй, энэ нь бидний хувьд бараг нэр төрийн хэрэг шахуу юм.

Аллага хядлагыг жуулчид хамгийн их зорчдог, эсвэл хүмүүс хамгийн их цуглардаг газрыг сонгон зохион байгуулдаг нь нууц биш. Энэ удаагийн Парис дахь аллага дэлхийн хамгийн олон үзэгчтэй, хаан спорт гэгддэг хөлбөмбөгийн тэмцээний үеэр боллоо. Нөгөө Челсистууд, нөгөө Манюгийн фэнүүд, нөгөө Реалынхан гээд хөлбөмбөг үзэх дуртай, өөрийн дэмждэг фэн клубтэй хөлбөмбөгийн хорхойтнууд минь ээ, хайртай спортын талбар чинь алан хядлагын бай болж байна, Францын төлөө биш юмаа гэхэд ядаж аллагын эсрэг эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлээд нэг хоёр өдөр фээсбүүкийн зурагныхаа өмнө аллагад өртсөн улсын далбааг тавихад их хэцүү бишээ.

Эрхэм жудочид оо, та бүхний очиж аваргалдаг, заримдаа бүр “азаргалдаг” Парисын Их Дуулга зохиогддог улсад аллага болоод өнгөрлөө. Тэнд зүгээр л хүмүүсийг бөөн бөөнөөр нь буудаад, алаад цус нөжтэй нь холиод хаячихлаа. Зарим нь та нарын хөгжөөн дэмжигч, та нарын фэнүүд байсан ч юм билүү бид мэдэхгүй шүү дээ. Медалийг нь авах болохоороо очдог, аллага болохоор надад хамаагүй гэж болохгүй ээ. Та бүхний аваргалсан олон улсын тэмцээнийг сайхан зохион байгуулж өгснийх нь төлөө, аюулгүй байдлыг нь хамгаалж өгснийх нь төлөө, та бүхнийг медалиа зүүгээд эх орондоо баатрын ёсоор эсэн мэнд ирэх боломж өгснийх нь төлөө ядаж нэг хоёрхон өдөр Француудтай эв санааны нэгдэлтэй байхад болохгүй юмгүй ээ. Аллага хядлагын эсрэг эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлэх чинь энгэртээ зүүсэн медаль, нэрнийхээ өмнө бичсэн цол, Францын тэнгэрт мандуулсан алтан соёмбот далбааг чинь, амжилтын төлөө бүхнээ дайчлан урсгасан хөлстэй чинь цуг дархалж өгч байгаа хэрэг гээд бодчихоо. Энх тайвны төлөө, их спортын төлөө, аллага хядлагын эсрэг эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлэх нь спортод байх ёстой нэг соёл төдийгүй хүмүүжил билээ.

Зургаа солонгоруулах энэ үзэгдэл саяхнаас, бүр хэдхээн сарын өмнөөс АНУ-д ижил хүйстнүүдийн гэр бүр болох эрхийг хуульчилснаас хойш л бий болсон моод шахуу юм. Ингэлээ гээд бид Франц болчихгүй, ингэлээ гээд бид тэнэг харагдахгүй. Энэ чинь зүгээр л лайк дарах, сэтгэгдэл бичихтэй ижил зүйл. Хэт эх оронч болж сүржигнэх хэрэггүй. Үүнийг дууриагаад улсынхаа далбаагаар өөрсдийнхөө зургаа солонгоруулан гангарч болно. Нийгэмд, олон нийтэд тустай алив үйл ажиллагааг дэмждэг үзэгдэл, соёл болгон хөгжүүлж ч  болно. Гэхдээ энэ удаа зүгээр л фээсбүүкдэх дуртай бол, хөлбөмбөгт хайртай бол, Монте Кристо гүнг уншсан бол, Төмөрхүлэгийнхээ уран гоё барилдааныг шимтэн үздэг бол аллага хядлагын цусанд будагдсан Францын далбаагаар хоёр өдөр зургаа солонгоруулахад тэгтлээ шүүмжлэн сүржигнэх хэрэггүй. Бидэнтэй бидэнгүй Франц хариугаа авах нь ойлгомжтой. Бид харин зүгээр л дэлхийн чансааны тамирчидтай олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүн орны иргэдийн хувьд хааяа ч гэсэн, бүр ганц удаа ч болтугай “каакарчихад” алдаад байх юм ер үгүй билээ. Энэ чинь зүгээр л “фээсбүүкийн моод”.

2 Comments »

  1. Ikh zuv yum bichjee bayarlalaa!

    Comment by Mooyo — November 16, 2015 @ 8:55 PM

  2. За ёстой их баярлалаа. Хэлэхийг хүссэн бүхнийг минь хэлж өгсөнд.

    Comment by mzochin — November 16, 2015 @ 1:22 AM


RSS feed for comments on this post. TrackBack URI

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

%d bloggers like this: